Categories
мэдээ нийгэм

Хаасан замуудыг нээлээ

Хаасан замуудыг нээлээ зурган илэрцүүдБямба гаригийн шөнөөс эхэлсэн
цас үргэлжилэн орсноос зам даваа хаагдаж, халтиргаа гулгаа үүссэний улмаас
Улсын хэмжээний авто замуудыг өнгөрсөн амралтын өдрүүдэд хаасан. Тэгвэл
өнөөдрөөс эхлэн замууд нээгдэж байгаа талаар Авто Тээврийн Үндэсний Төвөөс мэдээллээ.
Тухайлбал, Дархан-Сүхбаатар чиглэлд өнөө өглөөний байдлаар зам даваа саадгүй
байна. Зам руу шуурсан цас, мөн зорчих хэсэг дээр тогтсон цасыг цасны
машинаар шүүрдэж цэвэрлэсэн аж.

Мөн тус чиглэлийн тужийн нарсны зам мөстөж нягтарсан байгаа тул
жолооч тээвэрчид та бүхэн хурдаа тохируулж анхаарал болгоомжтой зорчихыг зөвлөж
байна. Тэрчлэн Архангай аймаг Цагаан давааны зорчих хэсгийг хусч цэвэрлэн үнс
шороо асгаж тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саадгүй болгожээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *