Categories
мэдээ нийгэм

ХААН Банкны нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөрт урьж байна

ХААН Банкнаас НҮБ-ийн “Тогтвортой хөгжлийн 17 зорилго”-н чанартай боловсролыг дэмжих зорилтын хүрээнд Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын зэргийн 2,3,4–р курсын оюутнуудын дунд тэтгэлэгт хөтөлбөрийг зарлалаа. Тус хөтөлбөрт шалгарсан шилдэг 20 оюутанд сургалтын төлбөрийн тодорхой хувийг тэтгэлгээр олгоно. Энэ жил ХААН Банкнаас шилдэг оюутанд өгөх тэтгэлэгийн хэмжээг нэмэгдүүлсэн байгаа.

Тавигдах шаардлага:
  • Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын зэргийн 2,3,4-р курсын оюутан байх;
  • Сурах хүсэл эрмэлзэлтэй, анги хамт олноо сурлагын амжилтаар тэргүүлэгч байх;
  • Оюутны эрдэм шинжилгээний хурал, илтгэл, уралдаан тэмцээнд тодорхой амжилттай оролцсон бол давуу тал болно;
  • Өрхийн орлого зэргийг харгалзан үзнэ.

Бүрдүүлэх материал:

  • Тэтгэлэг хүсэгчийн анкет /www.khanbank.com хаягаар орж татаж авах/;
  • Их, дээд сургуулийн тодорхойлолт /элссэн он, анги зэргийг заасан/;
  • Их, дээд сургуулийн дүнгийн хуулбар /сургуулийн захиргаагаар баталгаажуулсан/;
  • Их, дээд сургуулийн 1 багшийн тодорхойлолт;
  • Хувь хүний хөгжил, улс орны ирээдүйн талаар чөлөөт сэдвээр 400 үгтэй эссэ бичих;
  • Өрхийн орлогыг батлах тодорхойлолт зэргийг ирүүлнэ.

Тэтгэлэгийн материалыг 2018.09.07-ны өдрийн 18:00 цаг хүртэл ХААН Банк Цамхагийн ресепшн хүлээн авна.

Сонгон шалгаруулалт:

Сонгон шалгаруулалт 2 үе шаттай явагдана.

  1. ХААН Банк болон хөндлөнгийн төлөөллөөс бүрдсэн сонгон шалгаруулах комисс тэтгэлэгт оролцогчдын материалыг үнэлгээний аргачлалын дагуу үнэлэн хамгийн өндөр оноотой 30 оюутныг шалгаруулна.
  2. Эхний шатанд шалгарсан оюутнууд оноогдсон сэдвийн дагуу илтгэл тавьж, үнэлгээний аргачлалын дагуу шилдэг 20 оюутныг тодруулна.

2018 оны 09-р сарын 28-ний өдөр шалгарсан 20 оюутны нэрийг ХААН Банкны албан ёсны сошиал хуудас, www.khanbank.com вебсайт болон өдөр тутмын сонингуудаар зарлана.
Жич: Хүлээн авсан материалыг буцаан олгохгүй ба хугацаа хоцорсон болон дутуу бүрдүүлсэн материалыг хүлээн авахгүй.

ХААН Банк Сан 2007 оноос хойш “ХААН Банкны нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийг 10 жилийн турш амжилттай хэрэгжүүлэн нийт 1,500 гаруй шилдэг оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг олгоод байна. Энэ жилийн хувьд нийт 65 оюутан залуусыг “ХААН Банкны нэрэмжит тэтгэлэг хөтөлбөр”-т шалгаруулан тэтгэлэг олгож байгаа бөгөөд үүний эхлэл болох шинэ оюутанд зориулсан тэтгэлэг нь 2018 оны хавар зарлагдаж сурагчийн ширээнээс их, дээд сургуулийн оюутан болж байгаа 45 шилдэг залууст хүрсэн

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *