Categories
мэдээ нийгэм

ХААИС-ийг халдваргүйтгэж, хохиролгүй болгох ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж,

УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаанысайд Л.Гантөмөр,

УИХ-ын гишүүн Ж.Батзандан,

УИХ-ын гишүүн, ХААИС-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Бакей нарын сонорт:

Халдваргүйтгэл гэдэг уг нь халдварт өвчний үүсгэгч бичил биетнийг устгахтай холбоотой нэршил. Орчин үед биологийн нэршлийг бусад салбарт хэрэглэх нь олонтаа болчихож. Лав л халдвар гэдэг ойлголт зөвхөн халдварт өвчний үүсгэгчид хамаатай бус болсон байна. Авлига авах, хулгай хийх, албан тушаалаа урвуулан ашиглах, хорлон сүйтгэх, мэдлэггүй бөгөөд чадваргүй мөртлөө албан тушаалд дурлах,даргархах, эрх мэдэлд дурлах гэх мэтхалдвар буюу халдварт өвчнүүд манай нийгэмдихээхэн түгээмэл тархалттай болсон. Эдгээр өвчнүүдийгоношлох, өвчилсөн бодгалийг нь эмчлэх, эрүүл бодгалиуд ньөвчлөх буюу халдвар авахаас сэргийлэх талаар нийгэм даяараа л ярьж байгаа. Гэтэл зарим үед энгийн логикоор, жирийн хүн ухаарч ойлгоход ч бэрхтэй байдалтай тулгарах юм. Ард түмэн бидний төлсөн татварын мөнгөөр цалинжаад нийгмийг буюу ард иргэдийг хууль бус, гэмт үйлдлээс хамгаалах, сэргийлэх үндсэн үүрэгтэй гэж жирийн иргэд бид ойлгодог цагдаа, Авлигатай тэмцэх газар, прокурор, шүүх, мэргэжлийн хяналт, аудит зэрэг байгууллагууд нь үүргээ бүрэн биелүүлж ажиллахгүй, гэмт үйлдлийг үнэн зөвөөр тогтоож чадахгүй,зарим гэмт үйлдлүүдтэй мэдсээр байж тэмцэхгүй,мэргэжлийн нарийн түвшинд хянаж чадахгүйбайгаа үеднь жирийн иргэн, мэргэжилтэнхүн илрүүлээд, заагаад, тогтоогоодөгөхөөр илрүүлж өгсөн хүн ньбарагл буруутан болоод нийт массын өмнө ч тэр хүн нь нийгмийн хамгийн хүн чанар муутай этгээд болж тодрох бололтой юм. Далдуур хов зөөгөөд, хутган үймүүлээд, хуйвалдаад, хатгаас хийчихээд гэмгүй царайлагсад нь хүн чанарын цуглуулга бөгөөдгэмт хэргийг нуун дарагдуулаад, мэдсэн ч мэдээгүй юм шиг яваад,гэмт хэрэгтэнтэй хамтраад, буруу аргаар олсон олзноос нь хуваалцаад явбал жинхэнэ совестьтой хүнболох юм шиг байна. Хулгайч, луйварчин, авлигачин, албан тушаалаа урвуулан ашиглагч, төрийн албыг наймааны хэрэгсэл болгогчидтой тэмцсэн хүнийг төр засгийн удирдлагуудаасаа эхлээд л орон гэргүй ядуучуудхүртлээ муу хэлцгээх, үзэн ядаххандлагатай юм. Хаана байна вэ шударга, үнэн? Ер нь гэмт үйлдэл хийгчид хэзээ нэгэн цагт үнэнд гүйцэгдэнэ гэх бодол толгойд нь орж ирдэггүй бололтой. Томчууд нь амьдрал, боловсролоор марууханард иргэд биднийхээтархийг угаахын тулд л тэгж шударга дүр эсгэж ярьдаг юм байна гэж ойлгогдохоор. Хэн нэгний буруу үйлдлийн талаар баримт гаргаад өгөхөөр тэмцэх, хянах, хууль сахиулахчиг үүрэгтэй субъектүүд ньхариуцлага тооцох, засаж залруулах талаар ажиллах бус, тухайн гэмт этгээдийнүйлдлийн талаархи мэдээллийг хэрхэн өөртөө ашигтайгаар хэрэглэхээ, түүнийг барьцаалах хэрэгсэл болгохоо л боддог бололтой юм.Хэдэн жилийн өмнөх “шударга байцгаая л даа” гэх уриатай сонгуулийн үеэр “шударга байх гэдэг нь юуг хэлээд байгаа талаар улстөрч нар болон иргэд ярилцаж, мэтгэлцээдэцсийн дүндээ хуулийг дагаж мөрдөх”гэжл ойлгоцгоох шиг болсон. Гэтэл бодит байдал дээр өөрсдөөярьсан, бидэнд ойлгуулсныхаа яг л эсрэгээр ажиллаад байгааг юу гэж ойлговол зохилтой ч юм бэ дээ?!.

Иймэрхүү хандлага, байдлыг дурдахын учир нь ХААИС-ийн захирлаар ажиллаж байх үедээ албан тушаалаа урвуулан ашиглаж 100 хувийн төрийн өмчит их сургуулиас үлэмж их хэмжээний мөнгө, хөрөнгө хулгайлсан хулгайчдын багийн ахлагч Б.Бямбаа нь хууль хяналтын байгууллагааршалгуулаад шүүхээр шүүгдэж таван жил гаруй хугацаагаар шоронд хүмүүжих ялаар шийтгүүлжээ. Гэтэл Б.Бямбааг шоронд илгээсэн буруутан нь намайг гэж нийгэм даяар л ярьцгааж буруутгах мэдээ сонсогдох болов. Тиймээс ХААИС-ийн удирдлагын багийнхны үйлдсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд болон тэдгээрийг илчилсэнүйл явц, баримтат зарим мэдээллийг холбогдох албан тушаалтнууд болон нийгмийн өмнө гаргаж тавих нь зүйтэй гэж үзэв.

Асуудлын эхлэл нь ХААИС-ийн Удирдах зөвлөлийн 2013 оны 05 сарын 06-ны өдрийн хуралдаанаас гаргасан 03 тоот тогтоолын 3 дугаарт “Сургуулийн2011-2012 оны төсвийн зарцуулалтанд дотоод аудит хийж, гарсан зөрчлийг засах, сургуулийг хохиролгүй болгох” гэж зааснаар тавигдсан байдаг. Тухайн үед ХААИС дансандааямар ч мөнгөгүй болчихсон тул багш, ажиллагсдынхаа цалин, амралтын мөнгийг олгох зориулалтаар2.300.000.000 (хоёр тэрбум гурван зуун сая) төгрөгний зээл авах хүсэлт гаргаад, түүнийг нь Удирдах зөвлөлөөр хэлэлцсэн юм. 2012 оны 08 сард баталсан ХААИС-ийн 2012-2013 оны хичээлийн жилийн төсвөөр бол тийм их хэмжээний зээл авахгүйгээр 2013 оны 09 сар буюу оюутнуудын сургалтын төлбөр орж ирэх үетэйзолгочихоор байсан. Удирдах зөвлөлийн дарга болон гишүүд нь ХААИС-ийн захирал Т.Хэрүүга, ерөнхий санхүүч Г.Батцэцэг, эдийн засагч З.Лхагвадорж нараасяагаад ийм их хэмжээгээр төсөв тасарч байгааг асууж тодруулсан. Тэд хариулахдаа 2012-2013 оны төсөвт тусгагдаагүйбөгөөд төсвөөс хэтрүүлсэн худалдан авалт, зарцуулалт ихээхэн гарсныг сонсгосон.

Ингээд 2013.05.06-ны өдрийн Удирдах зөвлөлийн хурлаасхоёр тэрбум гаруй төгрөгийн буруу худалдан авалт, зарцуулалтын учрыг олж, ХААИС-ийг хохиролгүй болгох асуудлыг мониторинг, дотоод аудитын албанд даалгасан тогтоол гаргасан. Тэр дагуу нь хянаж, судлаж үзэхэд ХААИС-ийн удирдлагын багийнханнэлээд олон удаагийн үйлдлээр, хуурамч баримт бичиг бүрдүүлж, албан тушаалаа урвуулан ашиглаж ХААИС-д үлэмж их хэмжээний хохирол учруулсан нь илэрсэн. Түүнийг ХААИС-ийн одоогийн удирдлага шийдвэрлэх ямар ч чадамжгүй нь тодорхой байсан учраас хууль, хяналтын байгууллагад хандаж шийдвэрлүүлэхээс өөр аргагүй болсон юм. Хөндлөнгийн хараат бус аудитын байгууллага болонМэргэжлийн хяналтын ерөнхий газраас ирсэн хяналт, шалгалтын багийнхан ч хуйвалдаанд орооцолдоод л, зөрчлийг нуун дарагдуулаад өнгөрдөг юм байна лээ.

Тэдгээр хууль бус үйлдлүүдийн томхоноос нь дурдвал:

1. 2011-2012 онд ХААИС-ийн багш, ажиллагсдадорон сууц барьж өгөх хуурамч амлалтаар тус сургуулийн эзэмшил газар дээр “Химон констракшн” ХХК-аар 80 айлын орон сууцны барилга бариулаад 60-ийг нь тус компани худалдаж борлуулаад, үлдсэн 20 орон сууцыгнь 1.3 тэрбум төгрөгөөрХААИС худалдаж авсан. ХААИС-ийн 2011-2012 оны төсөвт “Химон констракшн” ХХК-аас орон сууц худалдаж авах зориулалтаар нэг ч төгрөг тусгаагүй байсан. Хамгийн том зөрчлүүд эндээс эхлэсэн байдаг. ХААИС-ийн эзэмшил газраанэг ч төгрөгөөр үнэлээгүй байдаг.

2. 2011 онд 78 сая,2012 онд226 саяар гадаад томилолтын зардлыг хэтэрүүлсэн. 2012 онд Б.Бямбаа ганцаараа 100 гаруй сая төгрөг зарцуулж гадаадад зугаалсан байдаг.

3. ХААИС-ийн захирал асан Б.Бямбаа нь Зайсанд газрын зөвшөөрөлгүйгээр хувьдаа бариулж байсан гурван давхар байшингийн каркасааөөрөө 741 сая төгрөгөөр үнэлээдХААИС-ийн данснаас 4 удаагийн үйлдлээр 741 сая төгрөгийг (Б.Бямбаагийн жолооч Б.Болдбаатар нь нягтлан бодогч н.Намсрайгаас 2012.06.11-нд 250 сая төгрөгийг бэлнээр тоолж аваад, 2012.07.19-нд 150 сая төгрөгийг нь данс руугаа шилжүүлж аваад, 2012.11.08-нд 319 сая ба 2012.12.13-нд 22 саяар 2 удаа нийт 341 сая төгрөгийг нь “Ариун ар” ХХК-ний данс руу) шилжүүлж аваад явчихсан байдаг юм. ХААИС-ийн 2012 оны төсөвт Б.Бямбаагаас байшин худалдаж авахаар нэг ч төгрөг тусгагдаагүй байсан.

4. Мөн ХААИС-д боломжийн эдэлсэн, ашиглаж байгаамонгол гэр байсаар байтал Монгол гэр хөгжүүлэх төвийн захирал Л.Ганбаатараас 108 сая төгрөгөөр монгол гэр худалдаж авахаар тендерийн баримт бичгийг хуурамчаарбүрдүүлээд 80 сая төгрөг урьдчилаад шилжүүлчихээд явчихсан байдаг. Мөн л ХААИС-ийн 2012 оны төсөвт монгол гэр худалдаж авах зориулалттай нэг ч төгрөг төсөвлөгдөөгүй байсан.

5. Б.Бямбаа нь 2012 оны 12 сарын 21-ний өдөр ажлаас чөлөөлөгдөж байх үедээ122 сая төгрөг нэгэн хувийн компани руу шилжүүлээд араб стандартын Ланд круйзэр 200 маркийн машиныг евро стандартын машины үнээр худалдаж авсан. Үнийн зөрүү нь 40 орчим сая төгрөг. Уг машиныг хувийнхаа мөнгөөр худалдаж авсан гэж одоогийн удирдлагуудад хэлчихээд Мал эмнэлгийн хүрээлэнгийн захирлаар өөрийгөө томилуулсан тушаал гаргуулж аван, тийшээгээ унаад явчихсан байсныг дараа нь мэдээд, ХААИС буцааж авсан байдаг. Ингээд ХААИС-ийн захирал нь хоёрЛанд круйзэр 200 маркийн машинтай болчихож байгаа юм. Түүнийг нь буцааж зарах боломжтой байсан ч худалдахгүйгээр одоогийн удирдлагууд хувийн хэрэгцээндээ унан тансаглаад л явж байна. Энэ машиныг худалдаж авахаар ХААИС-ийн 2012 оны төсөвт нэг ч төгрөг төсөвлөгдөөгүй байсан.

6. Ерөнхий нябо асан Д.Янжмаа нь 2012 оны 05 сарын 30, 31-ний өдөр Ш.Даариймаа, Ш.Жамбалням нарын дансаар 8.8 саяар 2 удаа, 9.2 саяар нэг удаа “барилгын засвар” гэдэг зориулалтаар 26.8 сая төгрөг шилжүүлчихээд, тэднийг банкин дээр дагуулж очин, Улсын Их Хуралд нэр дэвшигч нарт өгнө гээд тэдгээр хүмүүсийн данснаас бэлнээр гаргуулж авсан байдаг. Мэдээж тийм зориулалттай мөнгө төсөв дотор байхгүй.

7. 2011.03.14-нд 60.0 сая төгрөг, 2011.03.28-нд 25.0 сая төгрөг, 2011.04.27-нд 27.0 сая төгрөгийг захирлын нарийн бичгийн дарга А.Энхзаяагаар дамжуулан нийт 112 сая төгрөгийг хагасыг нь бэлнээр, хагасыг нь дансаар нь шилжүүлээдкомпьютер, утас, Ipad худалдаж авах зориулалтаар гаргасан байдаг. Энэ мөнгө мөн л төсөвлөгдөөгүй. Худалдаж авсан зүйлс нь тодорхойгүй. Хаана хэн эзэмшдэг нь нууц.

8. ХААИС-ийн эзэмшил газар дээр байсан сургалтын зориулалттай, тодорхой үнэлгээтэй, төрийн өмчид бүртгэлтэйавтодромыг Төрийн өмчийн хорооны зөвшөөрөлгүйгээр устгачихаад уг газар дээр нь инженерийн сургуулийн багш ажиллагсдад зориулсан гэх орон сууцны барилгыг “Жи Эм Эс Эс” ХХК-аар бариулсан. ХААИС-ийг төлөөлөх ямар ч эрх зүйн чадамжгүй бүрэлдэхүүн сургуулийн захирал нэгнээр гэрээ байгуулуулаад л явчихсан байдаг. ХААИС-ийн газар нь нэг ч төгрөгийн үнэгүй. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар Зайсанд буюу тусгай хамгаалалттай газар нутагт орон сууцны зориулалтаар газар олгох ёсгүй. ГэтэлБОНХЯ-ны нэгэн албан тушаалтаннь уг хуулийг зөрчөөд тусгай хамгаалалттай газар нутагт “орон сууцны зориулалтаар” газар олгосон л байгаа юм даа. Яг иймэрхүү жишгээр ХААИС-ийн харьяа газар дээр Бетон арматур ХХК, Мөнгөн сутай ХХК-ууд орон сууцны барилгыг ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр барьчихсан байдаг юм. Мөн л ХААИС-ийн газрыг нэг ч төгрөгөөр үнэлээгүй. Дахин тодруулахад ХААИС бол 100 хувь төрийн өмчит сургууль шүү дээ. Төрийн өмчит байгууллагын хашаан дотор хувийн компани барилга бариад, одоо тэнд ажиллаж байгаа хэдэн хүн хувьдаа эзэмшээд сууж байгаа нь зөв үйлдэл мөн үү. Хулгайн үйлдлээс хувь хүртэгчид нь бүгд л“багш, ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдэхээр хийсэн буянтай ажил” хэмээцгээж түүнийг өмгөөлөх нь эргэлзээгүй. Уг нь төрийн болон хувийн өмчөө ялгаж сурвал зүгээр байгаа юм. Хаана, хэдийд төрийн өмчийг ямар зориулалтаар ашиглахыг ойлгодог болчихвол бүр зүгээрсэн.

9.Б.Бямбаа нарын жишгээр хулгай, луйврыг үргэлжлүүлэгчид нь түүнийг хамгаалах оролдлого хийхийн зэрэгцээ хууль бус, зүй бус үйлдлүүдийг эрээ цээргүйгээр үргэлжлүүлэн хийж байна. Тухайлбал, захирал Т.Хэрүүга, дэд захирал Ж.Батчулуун нар нь голлох рольд тоглож байна. Дээр дурдсан 1.3 тэрбумын үнэтэй 20 байрны 16 нь ХААИС-ийн нэр дээр гэрчилгээтэй, 4-ийнх нь эзэмшигч тодорхойгүй бөгөөд С.Баасанхүү, М.Баясгалан, Б.Болдбаатар, Б.Бүрэнбаатар гэх хүмүүсийн нэр дээр бүртгүүлэхээр уг барилгыг барьсан компаниас үл хөдлөх хөрөнгө бүртгэдэг газарт хандсан байдаг. Үнийг нь ХААИС төлчихсөн байхад шүү дээ. Асуудал бишдэж эхлэнгүүт С.Баасанхүү, М.Баясгалан нар нь байраа ХААИС-д хүлээлгэж өгсөн. Харин Б.Бямбаагийн хүү, жолооч хоёр нь хүлээлгэж өгөөгүй. Ингээд байж байтал ХААИС-ийн одоогийн захирал Т.Хэрүүга нь уг сургуулийн нэр дээр бүртгэлтэй 16 байр, буцаж ирсэн 2 байр нийт 18 байрыг дур мэдээд лүнэ тогтоогоод худалдаж эхлэсэн. Өмч хамгаалах байнгын зөвлөлөөр ч хэлэлцүүлдэггүй, төрийн өмчийн хорооноос ч зөвшөөрөл авдаггүй. Хууль, журам бол юу ч биш болсон. Одоо бодвол тараагаад дууссан байх. Зах зээлийн үнээс лав л 2 дахин доогуур үнээрхуйвалдааны журмаар л худалдчихшиг болсон. Б.Бямбаагийн хүү, жолооч хоёр нь залгамжлагчдынх нь хамгаалалтанд ХААИС-д нэг ч төгрөг төлөхгүйгээр эзэмшсээр л байж байгаа.

10.Т.Хэрүүга нь ХААИС-ийг удирдаж, хөгжүүлэхийн төлөө бус зөвхөн Б.Бямбаатангуудад үйлчлэх л ажлыг хийсээр ирсэн. Түүнд нь ХААИС-ийн нийгэм-эдийн засгийн асуудалэрхэлсэн дэд захирлын албан тушаалыг л авна гэдгээ тунхаглан зарлаж, уг ажлыг хашиж байсан нэгнээс шууд албан тушаалыг нь булааж аван ХААИС-д орж ирсэн Улсын их хурлын гишүүн Ж.Батзандангийн төрсөн ах Ж.Батчулуун гэгч этгээд ихээхэн гар нийлж байгаа. Ж.Батчулуун нь ХААИС-д ирэнгүүтээ Б.Бямбаа хууль бусаар худалдан авах гэрээ байгуулаад, тэр нь хууль, хяналтын байгууллагаар шалгагдаж байхад108 сая төгрөгийн үнэтэй монгол гэрийг нь шууд хүлээн аваад л, Б.Бямбаагийн хүү Б.Бүрэнбаатарын эзэмшиж буй ХААИС-ийн 2 ба 3 өрөөг нийлүүлсэн 5 өрөө бүхий 200 сая төгрөгний үнэтэй байрыг түүнээс буцааж авахгүйгээ илэрхийлээд л, ХААИС-ийн удирдах зөвлөлөөс Б.Бямбаа нарын хэрэгт хохирогчийн буюу ХААИС-ийн төлөөлөгчөөр томилсон байсан Т.Даваажавыг 2014.02.03-ны өдөр буюу цагаан сарын дараах ажлын эхний өдөр Б.Бямбаатай золгож ирэнгүүтээ Т.Хэрүүгагаар 1/103 тоот тушаал гаргуулж өөрчлүүлээд л, түүний оронд Ж.Батчулуун нь өөрийгөө Б.Бямбаа нарын хэрэгт ХААИС-ийн төлөөлөгчөөр томилуулаад л, улмаар Улсын мөрдөн байцаах газарт Б.Бямбаа нарын үйлдсэн гэмт хэрэг шалгагдаж байхад Ж.Батчулуун нь хууль хяналтын байгууллагын өмнүүр орж, бодит үнэ нь 330 гаруй сая төгрөгийн үнэ бүхий 3 давхар байшингийн каракасыг 741 сая төгрөгөөр ХААИС-д “шахсан” байхадүнэлгээний нэгэн компаниар уг каракасыгмаш өндөр өртөгөөр бүтээсэн мэтээр хуурамч үнэлгээ хийлгээд л, мөн бодит үнэ нь 30 гаруй сая төгрөгөөр үнэлэгдэх монгол гэрийг ХААИС-д 108 саяар “шахсан”байхад бас л хуурамч өндөр үнэлгээ хийлгэж ХААИС-д ямар ч хохирол учраагүйгэж ХААИС-ийн Удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийн эсрэг тайлбар, мэдүүлгийг хууль, хяналтын байгууллагуудад гаргаж өгсөөр, улмаар2014.06.30-ны өдөр дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд очиж Б.Бямбаа нар нь ХААИС-д ямар ч хохирол учруулаагүй, харин ч гавьяа байгуулсан ухааны юм ярьж, шүүхэд нөлөөлсөөр хэргийг нь хэрэгсэхгүй болгуулсан байдаг. Гэвч шударга прокурор уг шүүхийн шийдвэрт нь гомдол гаргаснаар дахин шүүхээр орсон. Хууль хяналтын байгууллагын зарим шударга албан хаагчид Ж.Батчулууныг уг эрүүгийн хэрэгт ХААИС-ийн төлөөлөгчөөр оруулах үндэслэлгүй, ХААИС-ийн удирдах зөвлөл нь Т.Даваажавыг томилсон болохыг сануулждахин түүнийг ХААИС-ийн төлөөлөгчөөр шүүх хуралд оруулав. Гэвч Б.Бямбаатангууд Т.Даваажавыг болон ХААИС-ийн өмгөөлөгчийг шүүх хуралд оруулахаас татгалзаж, шүүх хурлыг хэдэнтээ хойшлуулсаар санасандаа хүрч Ж.Батчулуун болон түүний өмгөөлөгчөөр ХААИС-ийг төлөөлүүлсэн чшүүх хурал явагдаж гарцаагүй хийсэн хууль бус үйлдлийнхээ төлөө 5.6 жилийн ял эдлэх болжээ. Энэ нь холбогдох хуулийн дагуу түүнд оноож болох ялын хамгийн доод хэмжээнээс ч доогуур байгаа мэт. Хэвлэл мэдээллээс харж байхад Б.Бямбаатангуудын ХААИС-д учруулсан хохирлыг төлүүлэхгүй гэж шүүх шийдсэн бололтой. Шүүхийн шийдвэр энэ тал дээр дэндүү шударга бус байна. ХААИС-д учруулсан хохирол нь хэдэн тэрбумаар хэмжигдэхүйц байхад яахаараа Ж.Батчулууны үгэнд орж ХААИС-ийн хохирлыг барагдуулахгүй болчихдог байна. Шүүх хөдөлшгүй баримтанд тулгуурлаж асуудал, маргааныг шийдвэрлэхээ больчихсон юм уу?. Цаашид ХААИС хохиролоо барагдуулахын тулд давж заалдахгүй юм уу?. Т.Хэрүүга, Ж.Батчулуун хоёртой Б.Бямбаатангууд хуйвалдчихад л Монголын шүүх тэднийхээр явсаар байх уу?.

Тэдний хулгай, луйвар, хуйвалдаан ийнхүү үргэлжилсээр байхад удирдах зөвлөлөөс өгсөн үүргийг биелүүлж ажилласан би яахаараа өс санасан болдог нь ч ойлгомжгүй. Би түүнийг болон багийнханыг нь хулгай хийгээд мөнгө олоод ир гэж хэлээгүй. Хууль, хяналтын байгууллагын албан хаагчид ч Б.Бямбаа нарыг хэлмэгдүүлэх зорилго тавиагүй гэдэгт итгэж байна. ХААИС-д хохирол учруулсан бодит баримтыг л хуулийн дагуу баталгаажуулж тогтоосон байх. Миний бодоход харин маш олон гэмт үйлдлийг нь шалгахгүй үлдээсэн нь ямар учиртайг бүү мэд.

Уг нь ХААИС-ийн удирдлагын багийнханы үйлдэж байсан бөгөөд байгаа энэ мэт хангалттай баримт бүхий гэмт үйлдлүүдийг нь сайтар шалгаад бүрэн гүйцэд тогтоогоод өгсөнсөн болбол цаашид төрийн өмчтэй их, дээд сургууль, коллеж, хүрээлэнгүүдийн удирдлага нарт сургамж болж гэмт үйлдэл хийхээс нь сэргийлэх вакцинжуулалт болох болов уу л гэж бодож байлаа. Харамсалтай нь хэвлэл мэдээллээр гарсан шүүхийн шийдвэрийн талаархи мэдээллээс үзэхэдхэдэн тэрбумаар хэмжигдэххулгай хийчихэд цөөхөн сар, жилээр хоригдоод,хулгайлсан хөрөнгө нь түүнд үлддэг юм байна гэх буруу жишиг буюу стандарт тогтохоор л болчих шиг боллоо. Ер нь түүнийг шоронд оруулж хэдэн сар жил хорих нь ач холбогдолгүй. ХААИС-д ч тэр, нийгмийн тодорхой хэсэгт үзүүлэх нөлөөлөл талаасаа ч тэр.ХААИС-аас хулгайлсан хэдэн тэрбум төгрөгийг нь буцааж төлүүлэх ёстой. ХААИС-ийн хохирлыг барагдуулах ёстой. Буруу аргаар олсон мөнгийг ашиглаж үйлдэх хорлонтой үйлдлийн уршиг нь цаашид маш их байх болно. Тиймээс түүнийг шоронд суулгах нь чухал бус, ХААИС-аас хулгайлсан мөнгийг нь буцааж төлүүлэх нь чухал.Нэг тэрбум төгрөг бол ХААИС-д суралцдаг 1000 оюутны 1 жилийн сургалтын төлбөр. ХААИС 10000 оюутантай байсан. Оюутан бүрийн сургалтын төлбөрөөс 100000 төгрөг хулгайлж байна гэсэн үг.Дундаж хүчин чадалтай нэг лаборатори байгуулахад 100 сая төгрөг зарцуулна гэж тооцвол 1 тэрбум төгрөгөөр 10 лаборатори байгуулна. Одоо ХААИС-д бараг нэг ч орчин үеийн шаардлага хангасан лаборатори байхгүй. Б.Бямбаа нарын албан тушаалаа урвуулан ашиглалт, газрын наймаа, төрийн өмчийн хөрөнгийг үнэгүйдүүлэлт зэргээс ХААИС-д учирсан хохирол нь олон тэрбумаар хэмжигдэхүйц байгаа нь дээр дурдсан баримтуудаас тодорхой харагдаж байгаа юм.

Өмнөх жилүүдэд тогтсон луйврын жишгээрБ.Бямбаагийн залгамжлагч ХААИС-ийн захирал Т.Хэрүүга, дэд захирал Ж.Батчулуун нар ньБ.Бямбаагийн өмгөөлөгчЧ.Амарсайханыг ХААИС-д ямар ажил үүрэг гүйцэтгэж буй нь тодорхой бус байхад, ХААИС-ийн ямар чалбан тушаалтанд олгодоггүй өндөр цалин буюу 1.500.000 (нэг сая таван зуун мянган) төгрөгөөр цалинжуулан, 2014 онэхлээ ч үгүйбайхад бүтэн жилийн (2014 оны 01 сараас 2014 оны 12 сар хүртэлх)цалин 16.470.000 (арван зургаан сая дөрвөн зуун далан мянган) төгрөгийг 2013 оны 12 сарын 26-ны өдөр олгосон. ХААИС-ийн хэмжээнд “дүн ахиулах сургалт” гэдэг хууль бус үйл ажиллагааг явуулж 2013 онд 300 орчим сая төгрөг оюутнуудаас цуглуулсан. Түүний зарцуулалт нь тодорхой бус, мөн л төсвөөс гадуур явчихсан. Т.Хэрүүга нар нь удирдагч асныхаа жишгээр“өрөөнийзасвар” зориулалтаар хөрөнгө завшдаг үйлдлийг ч үргэлжлүүлж байгаа. Тухайлбал, 2013 онд 14 сая төгрөгийг нэг удаагийн үйлдлээр тэгэж завшсан мэдээлэл бий. Б.Бямбаагийн жолооч болон хулгайг гардан үйлдэгчээр ажиллаж байсан Б.Болдбаатарыг Т.Хэрүүга, Ж.Батчулуун нар нь одоо ХААИС-иас бэлэн мөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авдаг нийтлэг үйлчилгээний албаны даргаар томилон ажиллуулж байна. Яллагдагч байх үедээ тушаал дэвшиж байгаа юм. Бодвол түүний бэлэн мөнгө найдвартай зөөдөг, хямд үнэтэй зүйлсийг бэлэн мөнгөөр өндөр үнээр худалдаж авдаг чадвар, туршлагыг нь ашиглаж байгаа юм байлгүй дээ.Ж.Батчулуун нь ажлаа авсан даруйдааХААИС-ийн эзэмшлийн худгуудаас ус авдаг байгууллагууд ,тухайлбал, ЭмСиЭс проперти ХХК-аас нэхэмжлэх мөнгөний тооцоо буюутоолуурын заалтын дагуу гаргасан байсан 80 гаруй сая төгрөгийг төлөхийг шаардсан албан бичгийг 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр явуулж байснаа, 3-4 хоногийн дараа тус байгууллагын удирдлагуудтай ганцаарчлануулзчихаадЭмСиЭс проперти ХХК-аас ХААИС-д төлөх ёстой байсан хэдэн арван саяар хэмжигдэх мөнгийг тус компаниас нэхэмжлэхгүй болсон талаараа албаныхаа мэргэжилтэн, ажиллагсадтай хуралдаж тэдэнд зарлаад дахин энэ талаар хэл үг гаргахгүй байхыг үүрэгдээд дуусгажээ. Иймэрхүү л байдалтай ХААИС-ийн амьдрал “цэцэглэн хөгжиж” байна даа.

ХААИС-ийг халдваргүйтгэж, хохиролгүй болгох ёстой. Онцгой шударга төрийн түшээд болон холбогдох албан тушаалтнууд анхаарал хандуулахыг хүсье.

Ц.ӨЛЗИЙТОГТОХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *