Хөдөө аж ахуйн бирж лхагва гарагт 18.4 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 148.8 тонн ноолуур арилжлаа.
Арилжааны үнийн дүн өмнөх өдрийн үнийн дүнгээс буурсан үзүүлэлттэй байна. Ноолуурын үнэ кг тутам нь 122-125 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байна.
Үүнээс гадна тавдугаар сард боловсруулах аж үйлдвэрийн салбарт ноолууран сүлжмэл эдлэлийн үйлдвэрлэл 3.7 хувиар буурсан бол самнасан ноолуурын үйлдвэрлэл 12.4 хувиар өсжээ.