Categories
мэдээ нийгэм

ХАА-н техник, тоног төхөөрөмжийг НӨАТ болон гаалийн албан татвараас чөлөөлнө

ХАА-н техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг НӨАТ-аас чөлөөлөх, Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийг УИХ батлаад байна.

“COVID-19” халдварын цар тахлын нөхцөлд ХАА-н үйлдвэрлэлд нэн шаардлагатай байгаа шинэ трактор, комбайн, машин механизм, усалгааны тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисын гаалийн албан татварыг хөнгөлж үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилготой НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийг 2025 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл дагаж мөрдөнө. Харин Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хууль 2022 оны 1 дүгээр сарын 1 хүртэл хэрэгжих юм.

Дээрх хуулиудыг баталснаар газар тариалангийн үйлдвэрлэлийн өсөлтийг тогтворжуулан тариаланчид, үйлдвэрлэгчдийн эдийн засгийн чадавхыг сайжруулах, шинэ дэвшилтэт техник технологи нэвтрэх, байгаль орчинд ээлтэй аргаар газар тариалан эрхлэх, хөдөлмөр эрхлэлтийг тууштай дэмжин иргэдээ эрүүл, аюулгүй хоол хүнсээр хангах нөхцөл бүрдэх юм.

Мөн ХХААХҮЯ ХАА-г дэмжих сангаар дамжуулан тариаланчдад учрах санхүүгийн дарамтыг хөнгөлөхөөр улаанбуудай, тэжээл, сэлгээний таримлын үр, хэрэгцээт шатахуун, бордоо, ургамал хамгааллын бодис, зарим төрлийн техник, тоног төхөөрөмжийг 20-50 хүртэл хувийн урьдчилгаа авч зээлээр олгоно. Үлдэх төлбөрийг намрын ургацаас нөхөн бүрдүүлэх нөхцөлөөр гэрээ байгуулж, тариалалтыг технологийн хугацаанд үр дүнтэй зохион байгуулахаар төлөвлөж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *