Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Х.Цогтбаатар: Динозаврын өндгийг дэлхийд анх удаа Баянзагаас олсон DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС…..

Дэлхийн шинэ долоон гайхамшгийг интернэтийн санал асуулгаар шалгаруулахаар болжээ. Үүнд манай Өмнөговь аймгийн Булган сумын нутаг дахь Баянзаг хэмээх газар нэр дэвшсэн байна. Тиймээс Монголынхоо үзэсгэлэнт ховор сонин тогтоц бүхий энэ газар нутгийг дэлхийн долоон гайхамшгийн нэг болгохын төлөө хүн бүр саналаа өгөхийг аймгийн удирдлагууд уриалж байгаа аж. Тэгвэл www.new7wonders.com/ nature гэсэн хаягаар орж 2009 оны долдугаар сарын 7-ныг хүртэл саналаа өгч болох юм байна. Палеонтологийн баялаг олдвортой Баянзаг буюу Улаан эрэг гэх энэ газрын үүх түүхийг Палеонтологийн лаборатори музейн эрхлэгч, доктор Х. Цогтбаатараас тодрууллаа.


-Баянзаг, Улаан эрэг гэж нэрлээд байх юм. Албан ёсных нь нэр аль нь вэ?

-Монголд анх удаа палеонтологийн чиглэлээр АНУын байгалийн түүхийн музейн археологич Рой Чэпман Эндрюс гэдэг хүнээр удирдуулсан экспедиц 1922 онд нууруудын хөндийд ажилласан. Таацын цагаан нуур, Орог нуур гээд олон нуур байдаг учраас нууруудын хөндий гэж нэрлэсэн шүү дээ. Тэгээд тэндэх ажлаа дуусгаад Бээжин рүү буцах замдаа санамсарг үйгээр энэ газарт ирсэн гэдэг. Тухайн үедээ тэр газар орных нь нэрийг мэдээг үй. Ерөнхийдөө уг газрын элс нь улаан шаргал өнгөтэй учраас америкчууд Flamming cliffs буюу улаан эрэг гээд нэрлэчихсэн байхгүй юу. Гадныхан одоо ч Улаан эрэг гэдэг нэрээр нь сайн мэддэг. Мөн дээр үеийн ном зохиолуудад Баянзагийг өөр өөрөөр нэрлэсэн байдаг. Америкчууд энэ газрыг өөрөөр “Шабарак усу” гэж нэрлэдэг Шавар ус гэсэн үг юм шиг байгаа юм. Газрынх нь албан ёсны нэр нь Баянзаг. Тэр үед Бээжингээс Монгол руу ирдэг үндсэн хоёр зам байсан юм байна. Нэг нь Хүрээ ордог. Нөгөө нь Улиастай руу явдаг. Тэндээсээ Ховд хүрдэг. Уг замыг Хорчингийн зам гэж нэрлэдэг байж. Одоо ч гэсэн бий л дээ. Энэ замаар явбал Улаан эрэг харагдахгүй. Тэгш талаар яваад байгаа юм шиг байдаг. Гэтэл Эндрюсийн баг уг замаар явж байхдаа тэр хавьд нэг өөр газар хайсан юм билээ. Тэгээд ойр хавийн малчин айлуудаас асууя гээд зарим хүмүүсээ тэндээ буулгасан. Ингэхэд гэрэл зурагчин Шекель Форд зураг авч явж байгаад өвөрмөц тогтоц байхыг олж харсан гэдэг юм. Тэгээд Эндрюст хэлснээр тэнд өнгөцхөн эрэл хайгуул хийтэл динозаврын яс, өнд өгний хальс зэргийг олсон байгаа юм. Гэсэн ч нутаг руугаа явж байсан учраас дараа жил нь буцаж ирэн хайгуул хийхээр төлөвлөөд явсан байдаг. Төлөвлөсөн ёсоороо дараа жил буюу 1923 онд ирж хайгуул хийгээд долдугаар сарын 14-ний өдөр Баянзагаас үлэг гүрвэлийн өндөг олсон. Дэлхийд анх удаа динозаврын өндөг олдсон нь энэ шүү дээ. Ингээд тухайн үедээ дэлхий дахинаа шуугиан дэгдээж үүнээс хойш ийшээ гадаадын судлаачид цуварч эхэлсэн.

-Эндээс ямар олдворууд олддог вэ. Байгалийн түүхийн музейд олдворууд нь их байдаг байх? -Тийм. Гэхдээ 1923 онд АНУ-ын Эндрюсийн экспедицийн олсон олдвор одоо НьюЙоркийн байгалийн түүхийн музейд хадгалагдаж байгаа. Түүнээс хойш энд маш олон экспедиц ажилласан даа. 1940-өөд онд оросууд, 1960- аад онд польшууд ажиллаж байсан. Тэр бүрийд л асар их олдвор олдож байсан. Манай Монголын судлаачид ч хайгуул хийдэг. Одоо ч Баянзагаас олдвор олдсоор л байгаа. Их баялаг. Өнгөрсөн жил гэхэд л бид анх 1923 онд олдож байсан шиг динозаврын өндөг олсон. Ер нь бол тэндээс аварга үлэг гүрвэл олддоггүй. Жижгэвтэр махан болон өвсөн идэшт динозавруудын олдвор олддог. Тухайлбал, Монголд хамгийн элбэг олддог эвэрт үлэг гүрвэл, мөн хуягт үлэг гүрвэл, цэрдийн үеийн хөхтөн амьтны олдворууд маш их байдаг. Хулганаас жижигхэн биетэй хөхтөн амьтны олдвор элбэг бий. Зөвхөн палеонтологийн олдвор олдохоос гадна эргэн тойрны орчин нь их сайхан. Хөндийдөө их хэмжээний заган ойтой. Загтай хэсгээс археологийн олдвор их олддог. Хүний түүхийн холбогдолтой олдворууд гэсэн үг шүү дээ. Тэгэхээр Баянзагаас археологи, палеонтологийн олдвор аль аль нь гардаг. Бороотой жил тэнд нуур тогтчихдог. Монголын говиос үзэж болох бүх л зүйлийг Баянзагаас харж болно. Ер нь тогтцын хувьд их сонирхолтой. Тэгээд ч аймгийн төвөөсөө алслагдаагүй. Тийм болохоор сүүлийн жил үүдэд жуулчид их очдог болсон юм билээ.

-Баянзаг хэдэн сая жилийн өмнө тогтсон гэж үздэг вэ?

-Манай шинжлэх ухааны хэллэгээр хожуу цэрдийн цаг үеийн жодогтын нас гэдэг юм. Энэ нь одоогоос 70-75 сая жилийн өмнө тогтсон газар гэж үздэг.

-Газрынх нь тогтцод өөрчлөлт орсон болов уу?

-Байгалийн өгөршил явагдаж байгаа учраас 1922 онд анх нээснээс хойш тогтоц нь нэлээд өөр болсон. Дээр нь аялал жуулчлалыг буруу зохион байгуулснаас болоод эвдэрч байгаа нь харагдаж байгаа. Угаасаа олон сая жилийн тэртээгээс хурдас хуримтлагдаж үүссэн тогтоц шүү дээ. Нэг ёсондоо маш өндөр эрэг байхгүй юу. Газар дэлхий маань олон зуун жилийн явцад үелж тогтоно. Яг л номын хуудас шиг. Мэргэжлийн үгээр бол салхины үүсэлтэй хурдас тогтсон нь энэ. Тиймээс элэгдэхдээ амархан байдаг гэсэн үг. Дээгүүр нь хүн яваад өнгөрө- хөд элс нь суларчихдаг. Тэр нь салхи гарангуут хийснэ. Тэгэхээр Баянзагийг дэлхийн долоон гайхамшигт оруулахын тулд өнөөгийн манай аялал жуулчлалын менежментийг өөрчлөх хэрэгтэй. Ний нуугүй хэлэхэд сүүлийн хэдэн жил энэ газрыг хүмүүс их сүйтгэж байгаа. Уг нь гадаадад ийм газруудаар жуулчдыг хамаагүй явуулдагг үй. Хамгаалалт сайтай байдаг. Гэтэл Баянзагт очсон жуулчид дээгүүр доогуур нь хамаа намаагүй явдаг. Тэгээд янз бүрийн олдвор харагдах юм бол авчихдаг. Тэгээд нутаг буцах гэж яваад хил дээр баригдаад хөгийн юм болдог байхгүй юу. Нутгийн улсууд нь хүртэл малаа хариулж явахдаа тэнд буруу зөрүү аргаар олдвор илрүүлээд ашиг хонжоо олдог гэсэн. Түүнийгээ гаднаас ирсэн жуулчдад үзүүлээд хэдэн доллар авах гэнэ. Хот руу авчраад худалдахыг завдана. Тэр битгий хэл Баянзагийн орой дээр эртний амьтан, ургамлын үлдэгдэл худалддаг дэлгүүр нээчихсэн байна лээ. Ойр хавиар нь болсон болоог үй жуулчны бааз ихтэй. Бид тэнд хайгуул хийхээр очих тоолондоо сум орон нутгийн удирдлагуудад нь хэлдэг. Ингэж хүмүүсийг тийш нь хамаагүй оруулж болохгүй ээ гэж. -Таныхаар Баянзаг дэлхийн долоон гайхамшгийн нэгд тооцогдох боломжтой юу? -Би ингэж боддог юм аа. Дэлхийн долоон гайхамшигт зүгээр нэг гоё сайхан болгоныг оруулдаггүй байх. Дэлхийд хэр танигдаж мэдэгдсэн. Юугаараа сонин юм бэ гэдгээрээ багтах учиртай байх. Энэ үүднээс нь авч үзвэл Баянзаг дэлхийн долоон гайхамшигт орох боломжтой газрын нэг.

-Элс нь яагаад улаан байдаг юм бол?

-Яахав, тэр үедээ улаан байгаагүй байж мэднэ. Ер нь элсэнд нь төмрийн исэл ихээр агуулагдсан учраас улаан байдаг байх. Бидний тооцож үзсэнээр үүсч тогтсон цаг хугацаагаараа Баянзагтай адилхан Төгрөгийн ширээ гэж газар бий. Улаан эрэгтэй тогтоц нь ижил, элстэй л дээ. Гэтэл тэрний элс улаан биш саарал өнгөтэй байх жишээтэй. Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *