Төв талбайд “Монголдоо сайхан амьдаръя” жагсаал үргэлжилж байна. Тус жагсаалд оролцож буй иргэд шударга ёс, тэгш эрхийг төрөөс шаардаж, үнийн өсөлтийг эсэргүүцэн жагсаж байгаа юм.
Тэгвэл хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар жагсагчидтай уулзаж шаардлагыг хүлээн авч удахгүй хариу өгнө гэлээ.
Жагсаалын аюулгүй байдлыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн алба хаагчид ханган ажиллаж буй аж. Өнөөдөр их үдэд эхэлсэн жагсаалд 18:00 цагийн байдлаар иргэд нэмэгдэн ирсээр байна.