Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд байрлах Нийслэлийн өмчийн III байр буюу “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг буулгаж, чөлөөлсөн талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулах, эсвэл дахин төлөвлөж барилга барихаар иргэдээс санал авахад 96 хувь нь цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг дэмжсэн. Үүнтэй холбоотойгоор чөлөөлсөн байршилд байгуулах ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнгийн төлөвлөлтийн талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар мэдээлэл өглөө.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар:
-Урт цагааны чөлөөлсөн талбай болон урд талын авто замын зорчих хэсгийг оруулаад 1 га орчим талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөсөн. Төлөвлөлтийг эхний байдлаар олон нийтэд танилцуулахад иргэдээс автомашины зогсоолын талаар ялгаатай санал, байр суурь илэрхийлж байна. Цэцэрлэгт хүрээлэнг доороо 196 автомашины зогсоол, дээрээ ногоон байгууламжтай байхаар төлөвлөж, зураг төсөл урьдчилсан байдлаар гарсан. Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн инженерүүд ирэх долоон хоногт тухайн орчмын иргэдийн автомашинаа гараашинд байрлуулдаг байдал, Урт цагаан орчмын болон Бага тойруу руу орж ирэх автомашины зорчих хөдөлгөөнийг тооцоолж шийдвэр гаргах юм. Түүнчлэн уг цэцэрлэгт хүрээлэнд Улаанбаатар хотын түүх, түүний талаар сэдэвчилсэн судалбар зургуудыг байрлуулахаар төлөвлөж байгаа.
2024 оныг “Тохижилт, бүтээн байгуулалтын жил” болгон зарласан. Энэ хүрээнд нийтийн эзэмшлийн зам, талбайг тохижуулан, явган хүний замуудыг стандартад нийцүүлэн засварлаж, ногоон байгууламжуудыг хийхээр төлөвлөж байна. Мөн дүүргүүдэд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулж, Хүүхдийн паркийн тохижилтыг энэ онд дуусган, иргэдэд амарч зугаалах орчныг стандартын дагуу бүрдүүлнэ хэмээлээ.
Урт цагааны барилга нь 1958-1961 онд ашиглалтад орсон бөгөөд баригдсанаас хойш засвар, шинэчлэл хийгээгүйгээс нурах эрсдэлтэй болж, мэргэжлийн хяналтын байгууллагаас иргэдийг бэртэж гэмтэхээс сэргийлэн удаа дараа нэн даруй нураах шаардлагатай гэсэн дүгнэлтийг гаргасан юм.
7 replies on “Х.Нямбаатар: Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнг доороо автомашины зогсоол, дээрээ ногоон байгууламжтай байхаар төлөвлөсөн DNN.mn”
Амжихгүй шүү голын голдиролд ухаад үз.
Olson gazriig dosh ni 2 davhar zogsool hinged uzvelch sndaa.
Явган хүнии за ын гайтай плитануудаа хуулж хаян ядахнаа цэмэнтээр зам тавиачээ өчнөөн зуун хүн хальтирч унан гэмтсээр байна . Заавал үхэл зовлон болж байж шиидэгдэхүү
Бетонон хашаа хаалт барьж зогсоол хийвэл хогийн зүйл болох нь дээ бас ярьсанаасаа өөр зүйл хийх юмаа яаж ийж хулгай хийх аргаа бодох юмдаа далд
Одоо газрын доорх талбайнуудаа ашиглаж газар доорх гарашууд баримаар байна, энэ олон машин тэрэг байрны гадаа тавиад ямар ч машин,хүн явах зөрөх бололцоогүй болж байна, хот төлөвлөлтөө дахин харж зөв шийдэх хэрэгтэй, доороо гараш хийхгүй бол барилга бариулах хэрэггүй, эсвэл гарашийн зориулалттай өндөр барилгууд босгох шаардлагатай, цаашид улам хүндрэх болно
Орчин үеийн хотууд газар доорх дэд бүтцийг тултал нь хөгжүүлж байхад манайх хэдхэн хүний саналаар ногоон байгууламж хийнэ гэж байдаг. Доороо В3 хүртэл авто зогсоол 0 түвшинд дэлгүүр хоршоо, кофе шоп ресторан, үсчин, оёдол, гутал, ТВ засвар гэх мэт хуучин түрээслэгч нараас нь оруулаад дээр нь 1/3-т нь Хөдөлмөр нийгэмлэгийн спорт заал байсан хэсэгт нь усан бассейн спорт заал, хүүхэд, залуучууд, ахмадын чөлөөт цаг өнгөрүүлэх төв бариад үлдсэн дийлэнх хэсэгт нь ногоон байгууламж хийвэл дээрсэн ийм сайхан талбайг тултал ашигламаар байна. Ганц ногоон байгууламж байвал өвөл хавартаа ямар ч ашиглалтгүй шороо хийссэн хоосон талбай л байна. Газрыг эдийн засгийн эргэлтэд оруулж олон хүнийг ажлын байртай, ЖДҮ бизнес дэмжсэн, ногоон байгууламж, зогсоолын асуудлаа шийдсэн 1 сумаар олон туулай буудсан бүгд happy час хийсэн бодлого байх биш үү?! #Урт_цагаан
Тохижилт чухал.