Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэлэлцүүлгийг хойшлууллаа. Уг нь өнөөдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх ёстой байсан.
Гэвч Хууль зүйн байнгын хорооны Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар хуралдаа ирээгүй тул энэ асуудлыг хэлэлцэхийг хойшлууллаа. Тэрээр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч билээ.