Тээврийн прокурорын газраас энэ оны эхний гурван сарын байдлаар нийслэлийн хэмжээнд үйлдэгдсэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн 116 хэрэг бүртгэлтийн хэрэгт хяналт тавьжээ. Үүнээс 43 хүнд холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.
Ингэхэд шүүхээс Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5-д заасны дагуу дээрх иргэдийн жолооны эрхийг 1-3 жил хүртэл хугацаагаар хасаж, 2.7-оос дөрвөн сая хүртэл төгрөгөөр торгох, 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах болон хорих ял оногдуулж тус тус шийдвэрлэжээ.
Эрүүгийн хуульд заасан Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт нэмэлт, өөрчлөлт орж, энэ оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор согтуугаар автомашин жолоодох тохиолдол Нийслэл хотод буурч байгаа хэдий ч хоногт дунджаар 40-50 тохиолдол бүртгэгдэж байна.