Дархан хотын хэмжээнд 114 ширхэг хогийн бункерт хог дүүргэлтийг мэдэрч, мэдээлэл дамжуулах зориулалттай мэдрэгчүүдийг суурилуулжээ.
Мэдрэгч нь:
- Ногоон өнгөтэй бол: Хогийн түвшин хэвийн
- Шар өнгөтэй бол: Төхөөрөмж дээр ямар нэг алдаа гарсан, шалгах шаардлагатай
- Улаан өнгөтэй бол: Дүүрснийг илтгэнэ
Эх сурвалж: Дархан-Уул аймаг