Хүдэрчулууны Энхжин бүсгүй өчигдөр буюу тавдугаар сарын 15-нд анхны бие даасан нислэгээ гүйцэтгэн ATR-72 агаарын хөлгийн нисгэгч болжээ.
Монголын агаарын тээвэрт ажиллаж буй хоёрхон эмэгтэй нисэгчийн нэг нь Хүдэрчулууны Энхжин. Х.Энхжин Канад улсад нисгэгчийн мэргэжлээр суралцан төгсчээ. Тэр оюутан байхдаа 280 цагийн нислэг үйлдсэн байна.
Монголын агаарын тээврийн салбарт 1934 оноос эмэгтэй нисгэгчид ажиллаж эхэлсэн байна. Өнгөрсөн хугацаанд 12 эмэгтэй нисгэгч агаарын хөлгийг жолооджээ. Харин Х.Энхжин 13 дахь эмэгтэй нисэгч болон бичигдэж байна.