Categories
мэдээ нийгэм

Х.Болдбаатар: Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн ажлын өрөөнд нэгжлэг хийсэн гэх ташаа мэдээлэл гарсан

Эрүүгийн цагдаагийн газраас гуравдугаар сарын 19-нд Монгол Улсын
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн ажлын өрөөнд нэгжлэг хийсэн. Түүний
өрөөнд 1000 гаруй уран зураг байсан бөгөөд 30 гаруй нь дэлхийн болон
Монголын үнэт уран зураг байсан тухай зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр
мэдээлж буй юм. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж буй дээрх
мэдээлэл нь үнэнд нийцэхгүй болохыг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийн
твиттер хуудсаараа дамжуулан мэдээлсэн билээ.

Тэгвэл яг одоо
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн эхнэрийн дүү Х.Болдбаатар энэ талаар
мэдээлэл хийж байна. Тэрбээр “Гуравдугаар сарын 19-нд Хан-Уул дүүргийн
цагдаагийн хэлтсээс над руу утасдаж таны уран зургийн архивыг шалгах
гэсэн юм гээд ярьсан. Би учрыг нь тодруулахад Их тэнгэр цогцолбор,
Маршал цогцолбороос алга болсон уран зургууд танай архивд байж магадгүй
байна гэж хэлсэн. Тэгээд би хуулийн дагуу нэгжлэг хийх зөвшөөрөл байгаа
эсэхийг тодруулсан. Гэвч цагдаагийн байгууллага нэгжлэг хийж эхэлснээс
хойш нэг цаг гаруйн хугацаа өнгөрсний дараа Хан-Уул дүүргийн прокурорын
зөвшөөрөл ирсэн. Дүрслэх урлагийн бүтээл сонирхогчдын маш олон зургийг
хадгалдаг манай архив руу 5-6 орчим цагдаа орж үзсэн. Үзлэгээр алга
болсон гэх зургуудтай ойролцоо 10 зургийг авч явсан. Би иргэнийхээ хувьд
архиваа үзүүлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж гуайн
ажлын өрөөнд нэгжлэг хийж зургийг авсан мэтээр хэвлэл мэдээллийн
хэрэгслүүдээр ташаа мэдээлэл гарсан. Дүрслэх урлагийн бүтээл
цуглуулагчдын нийгэмлэгийн архивд цагдаа нар нэгжлэг хийсэн” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *