Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Х.Баттулга гишүүний туслахыг баривчилжээ

УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслах Л.Түвшинжаргалыг ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан өчигдөр баривчилжээ.

ЦЕГ, АТГ-аас хамтарсан ажлын хэсэг байгуулан шинэ төмөр замын төсөл болон Сайншандын Аж үйлдвэрийн паркийн төслийг хэрэгжүүлэх явцад улсад их хэмжээний хохирол учруулсан хэргээр нэр бүхий хүмүүсийг шалгаж байгаа.

Өчигдөр баривчлагдсан Л.Түвшинжаргал нь Сайншандын Аж үйлдвэрийн паркт ажиллаж байсан гэх мэдээлэл байгаа юм. Л.Түвшинжаргал нь 2013 оноос Х.Баттулга гишүүний туслах хийж эхэлсэн юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *