Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Засгийн газрын гишүүнд нэр дэвшсэн УИХ-ын гишүүдийг бүрэн бүрэлдэхүүнээр нь хүлээн авч уулзсан. Уулзалтад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Ерөнхийлөгчийн Улс төрийн бодлогын зөвлөх Н.Алтанхуяг нар оролцсон билээ.
Энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга Хууль зүй, дотоод хэргийн сайдад нэр дэвшиж буй Ц.Нямдоржид хандаж “Ц.Нямдорж гуай 7 дахь удаагаа УИХ-д сонгогдсон. Хамгийн олон сонгогдсон гишүүн. Шударга ёсыг та их ярьдаг. Өнөөдөр нийгэмд шударга ёс хамгийн их үгүйлэгдэж байгаа. Хатуу чиг бодлоготой байгаарай.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эмч 10 мянган төгрөг байхгүй учраас 5 настай хүүхдэд үзлэг хийхэд асуудалтай байна гэсэн байна. Ийм сэтгэлгүй хүнийг шууд ажлаас нь халах хэрэгтэй.
Өчигдөр болж байгаа асуудлуудыг хар. 13 настай хүүхдийн амийг зочид буудалд хөнөөсөн. Хоёр сар өнгөрөөд байна. Тэр хүн өөрөө наранд явж байна гэж байна. Яагаад түүнийг барьж хорьдоггүй юм. Тэр 5 настай хүүхдийн асуудал байна. Статистик тоогооор жилд 200 орчим насанд хүрээгүй хүүхэд хүчирхийлэлд өртсөн байна. Энэ бол зөвхөн илэрсэн тоо. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эмч 10 мянган төгрөг байхгүй учраас 5 настай хүүхдэд үзлэг хийхэд асуудалтай байна гэсэн байна. Ийм сэтгэлгүй хүнийг шууд ажлаас нь халах хэрэгтэй” гэлээ.
Ерөнхийлөгч Х.Баттулга цаазын ялыг сэргээх талаар хуульчдын ажлын хэсэг ажиллуулж байгаагаа өчигдөр мэдээлсэн билээ.