Categories
гадаад мэдээ

Казахстан улсын хүн амын тоо 18 саяд хүрнэ

Дэлхийн казакуудын тавдугаар чуулган дээр Казакстаны Ерөнхийлөгч Н.Назарбаев энэ долдугаар сард Казакстан улсын хүн ам 18 саяд хүрнэ гэж мэдэгджээ. XX зууны үед тус улсад хойт Кавказаас 550, Солонгос болон алс Дорнодоос 100, Оросоос 600 мянган герман, мөн 1.5 сая еврей, грек үндэснтүүд ирж суурьшжээ. Гэвч Казакстан улс тусгаар тогносны дараа шилжин ирэгсэд нутаг буцсанаар тухайн үедээ 17 сая байсан тус улсын хүн амын тоо 14 сая болтлоо буурсан гэнэ.

“Дотоодын амьжиргааны түвшин дээшилснээр хүн амын тоо эрчимтэй өсч байна. Өмнө нь жилд 200 мянган хүүхэд төрж байсан бол одоо 400 мянга болж өссөн. Ирэх долдугаар сарын 1-нд Казакстаны хүн 18 саяд хүрэхийг би мэдэгдэж байна” гэж Казакстаны Ерөнхийлөгч Н.Назарбаев хэлжээ.

1991 онд казакууд тусгаар тогтнолоо зарлаж байхад тус улсын хүн амын 40 хувь нь л казак үндэстэн байсан бол өнөөдөр энэ тоо 70 болж өсчээ.

Дэлхийн какакуудын их хурал Астанаагийн Тусгаар тогтнолын ордонд 800 төлөөлөгчтэй хуралдаж байна. Мөн 40-өөд улс орноос 350 төлөөлөгч оролцож байгаа аж.

Х.БАТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *