Гадаад харилцааны сайд Н.Энхтайван энэ сарын 15-нд Катар Улсын Шадар сайд, Гадаад хэргийн сайд Шейх Мухаммад бин Абдулрахман Аль-Танитай утсаар ярьж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон байна.
Улмаас Катар улсаас коронавируст цар тахалтай тэмцэхэд зориулж, Монгол Улсад 150.000 ам.долларын үнэ бүхий эмнэлгийн хэрэгсэл хандивласан байна. Мөн Катарын сайд хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх, өндөр түвшний харилцан айлчлал хэрэгжүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэжээ.
Сайд Н.Энхтайван Монгол, Катарын найрсаг харилцаа өргөжин хөгжиж байгааг тэмдэглэж, коронавируст цар тахлын улмаас дэлхий дахинд тулгарч буй сорилт бэрхшээлийг даван туулахад хамтын дэмжлэг чухал байгааг дурдсан гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.