Хууль ёсоор нэрээ Йе болгон өөрчилсөн Канье Уэст Лхагва гаригт Пит Дэвидсон найз бүсгүй болох Ким Кардашианыг хар тамхинд донтуулах вий гэж санаа зовж буйгаа илтгэжээ. Мөн Канье Пит Дэвидсонг гэр бүлийнхээ гишүүн байгаад уучлалт гуй гэж шаарджээ.
Канье Уэст дан ганц Пит Дэвидсон руу дайрахаас гадна Ким Канье хоёрын амьдралыг хөндсөн бүх хүмүүс рүү цахим орчинд үг хаяж, хэрэлдэх болжээ. Канье Уэстийн өөрийн инстаграм хуудаснаа илт давуу бусдыг муулсан, доог тохуу хийсэн постууд нь инстаграмын ёс зүйн дүрмийг зөрчсөн тул 24 цагийн турш түдгэлзүүлсэн байна. Ингэснээр Канье Уэст зураг нийтлэх, сэтгэгдэл бичих болон хүмүүстэй хувийн журмаар мессеж бичих боломжгүй болж байна. Цаашид тэрбээр инстаграмын дүрмийг зөрчсөөр байвал улам хүчтэй арга хэмжээ авна гэж инстаграмын удирдах алба мэдэгджээ.
Канье Уэст өнгөрсөн хоёр сарын хугацаанд Ким болон найз залуу Пит Дэвидсоныг цахим орчноор дарамтлах болсон. Ким Канье хууль ёсоор салсан ч Канье зүгээр суухгүй байх бололтой. Алдарт реппер илт давуу Пит Дэвидсонг интернет орчинд шүүмжилж доромжилсоор байгаа юм.