Categories
гадаад мэдээ

Канибалу уулаас сураггүй бологсдыг хайж байна

Өнгөрсөн баасан гариг буюу зургаадугаар сарын 5-ны өдөр Кинабалу уулаас 54км зайд 10км-ийн гүнд газар хөдлөлт болсон тухай бид өмнө мэдээлсэн. Тэгвэл газар хөдлөлтийн үеэр Кинабалу ууланд сураггүй алга болсон зургаан сурагч, хоёр багшийг одоо хүртэл хайсаар байгаа юм. Газар хөдлөлт ойролцоогоор 6.0 магнитудын хүчтэй байсан бөгөөд тухайн үед нэг сургуулийн 30 орчим сурагч, багшийн хамт уулын аялал хийж явсан байна. Түүнчлэн уг газар хөдлөлтийн улмаас Борнио арал дахь Сабах мужид уулын нуранги үүсч 13 хүн амь үрэгдсэн гэсэн мэдээ байна. Мөн энэ үеэр Канибалу ууланд авиралт хийж явсан олон орны уулчид болох Япон, Тайланд, Турк, Их Британи, АНУ зэрэг орны 130 орчим уулчид оргил дээр гацжээ. Оргил ойролцоогоор 4095 км-ийн өндөртэй гэж BBC агентлаг мэдээлж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *