Канадын эрх баригчид Украйны нийслэл Киев 7.8 сая канад доллар буюу ойролцоогоор 6.1 сая ам.доллартай тэнцэхүйц хэмжээний зэр зэвсэг нийлүүлэх шийдвэр гаргалаа.
Зэр зэвсэг, сум нийлүүлэх талаар Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо хэвлэлийн бага хурал зарласан байна. Тэрбээр эл шийдвэрээ Киевтэй зөвлөлдсөний дараа гаргажээ.
Канадын эрх баригчид Украйнд ийнхүү үхлийн хөнөөлт зэр зэвсэг нийлүүлээд зогсохгүй Киевт дахин 500 сая канад долларын шинэ зээл буюу ойролцоогоор 392.5 сая ам.доллар олгохоор болжээ. Дахин гэдэг нь, өмнө нь нэгдүгээр сард тусад нь 120 сая ам.долларын зээл олгохоо мэдэгдсэн юм.