Categories
гадаад мэдээ

Канад БНХАУ-ыг буруутгав DNN.mn

Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо БНХАУ-ыг улсынх нь сонгуульд хөндлөнгөөс оролцож, ардчиллын үйл явцад нь нөлөөлөхийг зорьж байгааг буруутгалаа. Тэрээр 2019 оны сонгуульд 11 нэр дэвшигч Хятадаас дэмжлэг авсныг албаныхан тогтоосон талаар мэдэгдэв. Канадын тагнуулынхан сүүлийн сонгуулиар Бээжингийн дэмжлэгтэй нэр дэвшигчдийн нууц сүлжээг илрүүлсэн гэж тус улсын хэвлэлүүд бичих болсон юм.

Хятадын тал нэр дэвшигчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлээд зогсохгүй олон нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаанд зөвлөхөөр ажилласан гэж Канадын тагнуулынхан мэдэгджээ. Түүнчлэн улс төрийн хүрээнд нөлөө үзүүлэхийн тулд Канадын зарим албан тушаалтнуудад авлига өгч, үйл ажиллагаандаа татан оруулахыг санаархсан үйлдлийг Хятадын тал сонгуулийн үеэр гаргаж байсан талаар эх сурвалжид тулгуурлан өгүүлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *