Categories
мэдээ нийгэм

Жүжигчин Н.Ялалт М.Энхболдын сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлэгт оролцоогүй гэв

Жүжигчин ялалт өнөөдөр өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч М.Энхболдын сонгуулийн сурталчилгаанд оролцоогүй гэдгээ мэдэгдсэн юм. Тэрбээр “Би жүжигчин Намсрайн Ялалт. 2017 оны 05 сарын 03-ны өдөр “VTV телевиз”-ээс Нийгмийн сайн сайхны төлөө уриалсан богино хэмжээний кинонд тоглож өгөөч гэсний дагуу иргэний үүргээ биелүүлж зурганд оролцсон. Гэтэл тэдгээр “бүтээлүүд” нь нийгмийн сайн сайхны төлөө бус МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч М.Энхболдын сурталчилгаанд ашиглагдаж байгааг өнөөдөр мэдлээ. Миний хувьд аль нэг нам эвсэлтэй гэрээлж, сонгуулийн сурталчилгаанд оролцоогүй, оролцох бодолгүй хүн. Мөн АЖ Г.Мягмарнаран, АЖ П.Цэрэндагва, МУГЖ У.Батбаатар, СТА Д.Бямбацогт, СТА О.Долгор, СТА Б.Анхбаяр нарын уран бүтээлчдийг хуурч сонгуулийн бохир сурталчилгаандаа оролцуулсан байна. Тиймээс Н.Ялалт миний бие “VTV телевиз”-ийг шүүхэд өгөх болно гэдгээ албан ёсоор мэдэгдэе. Улс төр биш уран бүтээл хийх гэж зорьж яваа биднийг ингэж хууран мэхэлж өөрсдийн бохир ажилд татан оролцуулж байгаад хувийнхаа зүгээс маш их харамсаж байна. (Эх зохиолыг нь хавсаргав)” гэсэн байна.

Э.БОЛД

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *