Холливудын нэрт жүжигчин Харрисон Фордын сууж явсан онгоц осолджээ. Энэ нь түүний хувийн онгоц аж. Лос-Анжелес хотын ойролцоо нисч яваад гольфийн талбай дээр унасан бөгөөд аз болоход жүжигчин амьд үлсдэн байна. Гэхдээ толгой гартаа нэлээд бэртэл авчээ. Лос-Анжелесийн Цагдаагийн газраас мэдээлсэнээр энэ нь хоёр хүний суудалтай онгоц байжээ. Харин хэн жолоодож явсан талаар мэдээлэл өгсөнгүй. Ямарч байсан техникийн шалтгааны улмаас осолдсон байна.
Ю.Дэлгэр