Макаод IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооны чансаа олгодог өсвөр үе, залуучуудын нээлттэй тэмцээн эхэллээ. Тус тэмцээнд манай таван бөх хүч үзэж байгаа бөгөөд эхний өдөр хоёр алт, нэг мөнгөн медаль хүртжээ.
Тодруулбал, эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын харьяат, Монголын жүдо академийн тамирчин спортын мастер Л.Сосорбарам алтан медаль хүртлээ. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө Хонгконгт чансаа олгох тэмцээнд түрүүлээд байсан юм.
Түүнтэй аваргын төлөө нутаг нэгт “Женко” клубийн тамирчин Ц.Адъяасүрэн хүч үзэж, мөнгөн медаль хүртснээр Хонгконгийн олон улсын тэмцээний медалиа ихэрлүүлсэн аж.
Харин 57 кг-ын жинд “Боржин төв” дэвжээний тамирчин Отгоны Энхжин алтан медаль, хүрэл медаль хүртэж алдаагаа заслаа. Тэрбээр Хонгконгт хүрэл медаль хүртээд байсан.
Өнөөдөр тэмцээний залуучуудын ангилалд 57 кг-д “Женко” клубийн тамирчин Б.Алтанцэцэг, 52 кг-д Архангай аймгийн тамирчин Б.Мөнхжаргал нар хүч үзнэ. Тэднийг Монголын жүдо академийн дасгалжуулагч ОУХМ Л.Лувсандэмбэрэл удирдаж байгаа гэнэ.