Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2019 оны ДАШТ-ий тав дахь өдөр /2019.08.29/ эрэгтэйчүүдийн 90 кг болон эмэгтэйчүүдийн 70 кг-ын жингийн барилдаанаар үргэлжилнэ. Манай хоёр жүдоч хүчээ сорих юм.
18 настай залуу тамирчин Ц.Энхчимэг эмэгтэйчүүдийн 70 кг-д ур чадвараа сорино. Ц.Энхчимэгийн хувьд анх удаа ДАШТ-д оролцож байгаа юм.
Харин 2018 оны Азийн наадмын мөнгө, Тбилисийн Гран при тэмцээний хүрэл медальт ОУХМ Г.Алтанбагана 90 кг-д барилдана. Г.Алтанбагана гурав дахь удаагаа ДАШТ-д оролцож байгаа бөгөөд 2017 оны ДАШТ-д амжилттай оролцон, шилдэг наймд шалгарч байв. Энэ жилийн ДАШТ-д С хэсэгт багтсан бөгөөд эхний өрсөлдөгч нь Италийн Н.Мунгай юм. Ц.Энхчимэг А хэсэгт орсон бөгөөд Португал улсын жүдоч Б.Тимотой барилдаж хэн ялсан нь Бельгийн бөхтэй барилдах юм.