Categories
мэдээ спорт

Жүдо бөхийн Залуучуудын УАШТ үргэлжилж байна

Монголын жүдо бөхийн холбооны
календарчилсан төлөвлөгөөнд багтсан, Дэлхийн аварга шалгаруулах
тэмцээний эрх олгох залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын
төв ордонд өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. УАШТ-нд хот
хөдөөгийн 36 байгууллагын 286 тамирчин өрсөлдөж 16 жинд аваргаа
тодруулна.

Тэмцээнд 1996 оны нэгдүгээр сарын
нэгнээс хойш төрсөн тамирчид өрсөлдөж, медальтнууд Олон улсын тэмцээнд
явах, үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд бэлтгэл хийх боломжтой болох
юм. Энэ өдөр эрэгтэйчүүдийн хасах 55, 60, 66, 73 кг жингийн,
эмэгтэйчүүдийн хасах 63, 70, 78, нэмэх 78 кг жингийн Залуучуудын Улсын
аваргууд тодроно. Харин үлдсэн жингүүдийн барилдаан маргааш болж
дууссанаар тэмцээн өндөрлөнө.

2016 оны залуучуудын УАШТ-ий дараагаар манай жүдочид, Ази тивийн АШТ, ДАШТ зэрэг олон улсын томоохон тэмцээнүүдийг зорино.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *