Categories
мэдээ спорт

Жүдо бөхийн ДАШТ-ий сугалааг танилцуулж байна

2015 оны насанд хүрэгчдийн жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн маргааш Астанагийн цагаар 11.00 цагаас эхэлнэ.

Тэмцээний сугалаа өнөөдөр Астанагийн цагаар 14.00 цагт Улаанбаатарын цагаар 17.00 цагт “Риксос” зочид буудалд боллоо.

Монголын 18 жүдочоос есөн жүдоч эхний тойрогтоо гоц мөргөлөө. Дэлхийн
аваргын сугалааны үеэр жин тус бүрийн чансааны эхний таван жүдочийг
тусгайлан танилцууллаа.

Дэлхийн аварга Г.Болдбаатар, М.Уранцэцэг, Д.Сумъяа, Д.Төмөрхүлэг
нарын шилдэг жүдочдын танилцуулга бүхий барилдааны бичлэг дэлгэцэнд
гарахад өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрж байлаа.

Шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжинням “Жүдочид маань дажгүй
сайхан сугалаа таарлаа. Эрэгтэй жингүүдэд өрсөлдөгч олон буюу дунджаар
70 орчим байна. Тэмцээний эхний өдөр барилдаж жүдочдоос эрэгтэйчүүдийн
60кг-д Г.Болдбаатар дэлхийн аварга болсон, чансаа өндөр учраас шигшээ
найм хүртэлх гайгүй гэж харагдаж байна. М.Уранцэцэгийн хувьд Японы
бөхөөс бусад нь бас гайгүй байх болов уу” хэмээн хэллээ.

Тэмцээний сугалааг барилдах өдрөөр нь товч сонирхуулъя.

Наймдугаар сарын 24

Эрэгтэй -60кг Ганбатын Болдбаатар


-60кг Цэнд-Очирын Цогтбаатар


Эмэгтэй -48кг Мөнхбатын Уранцэцэг


Наймдугаар сарын 25

Эрэгтэй -66кг Даваадоржийн Төмөрхүлэг


Эрэгтэй -66кг Хашбаатарын Цагаанбаатар


Эмэгтэй -52кг Мөнхбаатарын Бундмаа


Эмэгтэй -52кг Адъяасамбуу Цолмон


Наймдугаар сарын 26

Эмэгтэй -57кг Д.Сумъяа


Эмэгтэй -57кг А.Батзул


Эрэгтэй -73кг С.Ням-Очир


Эрэгтэй -73кг Г.Одбаяр


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *