Categories
мэдээ спорт

Жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээн болно

Монголын жүдо бөхийн залуучуудын энэ оны аваргыг шалгаруулах тэмцээн энэ сарын 26-27-ны өдрүүдэд болно. Эрэгтэй, эмэгтэй тус бүр найман жингээр явагдах тус тэмцээнд 1995 оны нэгдүгээр сарын нэгнээс хойш төрсөн бүх тамирчид оролцох боломжтой аж. Тэмцээний ялагчид залуучуудын 2015 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болох юм. Мөн шилдэг цэвэр ялалт, хамгийн олон цэвэр ялалт гэсэн шалгуураар хоёр тамирчныг шалгаруулж, цом олгох юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *