Швейцарийн Цюрих хотноо жүдо бөхийн Армийн ДАШТ өнөөдөр эхэлж байна. Тэмцээн энэ сарын 12-ныг хүртэл үргэлжлэх аж.
Тус тэмцээнд нийт 134 орны тамирчид оролцохоор мэдүүлгээ өгсөн бөгөөд манай улсаас Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны 13 тамирчин оролцож байна.
Тухайлбал,
- 60 кг-д ОУХМ Д.Баярмагнай,
- 66 кг-д ОУХМ, Армийн анхдугаар наадмын мөнгөн медалы А.Батсуурь,
- 90 кг-д ОУХМ, Гранпри ангиллаас хоёр мөнгө, нэг хүрэл хүртсэн Г.Алтанбагана,
- +100 кг-д ОУХМ, залуучуудын ДАШТ-ий аварга, Азийн наадмын мөнген медальт Ө.Дүүрэнбаяр нар авхаалж самбаагаа сорих юм.