АНУ 2030 гэхэд нүүрсний хэрэглээг “тэглэнэ” гэж үзэж байгааг АНУ-ын Уур амьсгалын тусгай төлөөлөгч Жон Керри мэдэгдлээ.
Тодруулбал: “Bloomberg”-т тусгайлан өгсөн ярилцлагадаа “2030 он гэхэд бид нүүрс ашиглахаа зогсооно. Нүүрсний цахилгаан станцгүй болно” гэж дурдсан байна.
Үүнээс өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден 2035 он гэхэд нүүрстөрөгчийн хийн ялгаруулалтыг тэнцвэржүүлэх зорилтыг танилцуулсан юм. Энэ хүрээнд 1.75 их наяд ам.долларын санхүүжилт гаргахаар төлөвлөжээ.