Монгол улсад авто тээврийн хэрэгсэл болон жолоочийн тоо жилээс жилд өсөхийн хэрээр замын хөдөлгөөний нягтрал нэмэгдэж байгаа нь зам тээврийн ослоор учрах хохирлын хэмжээг нэмсээр байна. Үүний илрэл нь 2019 онд 25 мянга гаруй зам тээврийн осол бүртгэгдсэн ба нийт 24 гаруй тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Энэ нь өмнөх оноос 26.5%-аар өссөн үзүүлэлт юм.
Замын хөдөлгөөнд оролцож буй хэн бүхэнд тулгарч болзошгүй аливаа эрсдэлээс сэргийлэх, эрсдэл учирсан ч хохирол багатайгаар даван туулах аргуудын нэг нь “Тээврийн хэрэгслийн даатгал” юм. Энэхүү даатгал нь замын хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэл болон машинд тань таамаглаагүй нөхцөлүүд буюу байгалийн гамшиг, галын аюул, хулгай, гуравдагч этгээдийн санаатай болон санамсар болгоомжгүй үйлдлээс учруулсан хохирол, зогсоолд байх үед хохирол учирвал тус даатгалаар нөхөн төлүүлэх боломжтой байдаг.
Харин жолоочийн тухай хуулийн дагуу хийгддэг “Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал”-д тээврийн хэрэгсэл эзэмшигч бүр даатгуулах үүрэгтэй байдаг. “Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал” нь замын хөдөлгөөнд оролцох үедээ санамсаргүй болон болгоомжгүйгээр зам тээврийн осол гарган бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулснаас гарах зардлыг нөхөн төлөх үндсэн зорилготой байдаг.
Өөрөөр хэлбэл “Жолоочийн хариуцлагын даатгал” нь бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг барагдуулах давуу талтай бол “Тээврийн хэрэгслийн даатгал” нь таны автомашин, тээврийн хэрэгсэлд хохирол учирсан тохиолдол нөхөн төлөх зорилготойгоор хийгддэг.
ХХБанк нь аливаа нэг даатгалын компаниас хамааралгүй ба хамтран ажиллах даатгалын компаниудаа сонгохдоо, нийт даатгалын салбарт судалгаа хийсний үндсэн дээр, тэдгээрийн санал болгож буй бүтээгдэхүүн үйлчилгээний нөхцөл, санхүүгийн чадавх, үйлчилгээний чанарыг харгалзан үздэг тул даатгуулагчдын ажлыг хөнгөвчилдөг. Иймээс иргэд, харилцагч Та бүхэн банк даатгалын цогц үйлчилгээ уриатай ХХБанкны өөрт ойр салбарт хандсанаар топ даатгалын компаниудаас өөрийн хүсэл сонирхолд нийцүүлэн сонголтоо хийж тав тухтай орчинд үйлчлүүлэхийг урьж байна.
Дэлгэнгүй мэдээллийг: https://www.tdbm.mn/mn/490/c
ХХБанкны сошиалд нэгдээрэй.