Categories
мэдээ нийгэм

“Жолооч нар замын халтиргаа гулгаанаас болж осол гаргасан бол хохирлоо барагдуулах боломжтой” гэв

Халтиргаа зурган илэрцүүдЗамын цагдаагийн газарт халтиргаа гулгаанаас үүдэлтэй ослын дуудлага хэд дахин нэмэгджээ. Өвлийн улиралд өдөрт 350-360 дуудлага бүртгэгддэг байсан гэнэ. Харин өнгөрсөн долоо хоногоос эхлэн ослын 500-600 дуудлага Замын цагдаагийн газарт ирдэг болсон байна. Мөстсөн зам дээр автомашинууд ар араасаа цувран мөргөлдөх, замын уулзвар, өгсүүр зам дээр хий эргэж зогссоноос болоод замын түгжрэл үүсч байгаа аж. Энэ талаар манай сонины сэтгүүлч сурвалжлага бэлтгэжээ. Сүүлийн үед замын түгжрэл, осол аваарын тоо буурахгүй, нэмэгдсээр байгаа гэнэ. Тодруулбал, Чингэлтэй дүүрэгт зургаан машин ар араасаа цувран мөргөлдсөн осол гарсан. “Аксент” маркийн автомашины жолооч гэнэт тоормос гишгэж зогссоноос болж машинууд ар араасаа цувран мөргөлджээ. Харин Яармаг, Нисэхийн замын цасыг цэргүүд цэвэрлэж байгаа учраас осол өмнөх өдрүүдээсээ арай багассан гэдгийг Замын цагдаагийн газрынхан онцолжээ. Замын халтиргаа, гулгаанаас болж өглөө, оройд түгжрэл үүсээд байгаа. Үүний гол шалтгаан нь мөсөн каток болсон зам дээр машинууд хий эргээд зогсчихдог. Иймээс цагдаа нар арга ядаад дэлгүүрээс давс худалдан авч, машин хий эргээд байгаа газарт цацаж, машины араас түрж өгч тусалж байгаа гэнэ. Ойрын өдрүүдэд дүүргүүдийн замын цагдаагийн тасаг ачаалал ихтэй байгаа. Замын цагдаагийн газраас цас, мөсийг нь арилгаагүй зам дээр осолд орсон тохиолдолд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн хүрээнд хохирлоо замын арчлалтыг хийгээгүй байгууллагаас нэмэжлэх боломжтойг албаныхан онцолсон байна. Нийслэлийн төвийн зургаан дүүргийн төв зам дагуу гудамж талбай, авто замын арчлалтыг “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ хариуцан ажилладаг бөгөөд та осолд орсон газрынхаа зам талбайн арчилгааг хийх ёстой газраас хохирлоо нэхэмжлэх эрхтэй гэнэ.

Б.УРАНЧИМЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *