Тimes сэтгүүл 2020 оны онцлох хүнээр АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж ялалт байгуулсан Жо Байден болон дэд ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Камала Харрис нарыг нэрлэжээ. Тус сэтгүүлийн ерөнхий редактор Эдвард Фелсентал “АНУ-ын түүхийг өөрчлөн, хамтын эв нэгдэл нь хуваагдал бутрал, уур хилэнгээс илүү агуу гэдгийг дэлхийд харуулсан” гэж тодотгожээ. Times сэтгүүл 1927 оноос хойш дэлхий дахинд анхаарал татсан, нөлөө бүхий хүмүүсийг жил бүр тодруулдаг уламжлалтай юм.
Харин өнгөрсөн оноос тус сэтгүүл онцлох хүмүүсийн жагсаалтаа төрөлжүүлж, оны шилдэг бизнес эрхлэгч, шилдэг урлагийн хүн, шилдэг тамирчин, шилдэг хамгаалагчид гэсэн төрлүүдийг нэмсэн байна.
Д.ЦЭРЭНДОЛГОР