Categories
мэдээ цаг-үе

Шар усны үерийн эрсдэл нэмэгдсээр байгааг анхааруулав DNN.mn

Улсын Онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан өнөөдөр буюу 2024 оны 04-р сарын 07-ны өдөр мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, нийслэлийн Онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа Д.Оюунбат, нийслэлийн Захирагчийн ажлын албаны, инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандорж оролцов. Гол зорилго нь шар усны үер болон ой хээрийн түймрээс сэрэмжлүүлэх байлаа. Учир нь цасан бүрхүүлийн хэмжээ нийт нутгаар багасаж байгаа ч томоохон голын хөндий, ай сав гараар 75-95 хувийн цасан бүрхүүлтэй байна. Цас мөсөнд агуулагдах усны хэмжээ их, цаг агаар дулаарч байгаатай холбоотой шар усны үерийн эрсдэл нэмэгдсээр байгааг энэ үеэр анхааруулав.

Нийслэлийн хэмжээнд 110 удаагийн шар усны үерийн дуудлагаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллалаа. Зөвшөөрөлгүй үерийн аманд буусан 388, зөвшөөрөлтэй ч эрсдэлтэй 1487 бүсэд айл байгаа бөгөөд нүүх шаардлагыг тавьсаар байгааг мөн дурдсан. Түүнчлэн сүүлийн хэдхэн хоногт зургаан аймгийн 10 суманд 12 удаагийн ой хээрийн түймэр гарсан. Тиймээс хаврын хуурайшилттай нөхцөлд онцгой анхааралтай байхыг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр анхааруулсан юм.

Дөрөвдүгээр сарын 1-ний байдлаар, нэг аймгийн нэг сум төмөр зудын, зургаан аймгийн 17 сум цагаан зудтай, долоон аймгийн 13 сум, нийслэлийн нэг дүүрэг цагаанаар зудархуу нөхцөл байдалд байна. Нийт малын хорогдол 6.3 саяд хүрсэн. Энэ нь нийт малын 6.9 хувьтай тэнцэх тоо юм гэж Улсын Онцгой комиссоос мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр үхэр өдөр DNN.mn

Аргын тооллын аравдугаар сарын 10, Ангараг гариг. Билгийн тооллын 26, Их морь одтой, цагаагчин үхэр өдөр. Өдрийн наран 07:03 цагт мандан, 18:15 цагт жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба тахиа, бич жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, лус тахих, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *