Categories
мэдээ нийгэм

Живж амиа алдсан иргэдийн 90 хувь нь согтуурсан үедээ осолдсон нь судалгаагаар тогтоогджээ

Сүүлийн өдрүүдэд нийт нутгаар усархаг бороо их хэмжээгээр орж удаа дараа үер усны гамшиг тохиолдож байгаа тул иргэд, олон нийтэд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна. Усанд живж амиа алдсан иргэдийн 90 хувь нь архидан согтуурсан үедээ голын усанд орсон болох нь судалгаагаар тогтоогджээ.

1. Хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулж, гол, нуурын орчимд тоглуулахгүй байх;

2. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гол, усанд орохгүй байх;

3. Баталгаагүй зам, гүүрээр зорчихгүй байх;

4. Голын гуу жалга, үерийн ус бууж болзошгүй орчимд гэр, майхан зэргийг барихгүй байх;

5. Хүүхдийг ганцааранг нь малд удаан хугацаанд явуулахгүй байх;

6. Орон нутгийн замууд үерийн улмаас эвдрэл гэмтэл ихсэж байгааг анхаарч хөдөлгөөний хурдыг тохируулж зорчихыг сэрэмжлүүлж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *