Categories
мэдээ нийгэм

Жирэмсэн болон 3 хүртэлх насны хүүхэдтэй ээжүүдийг амралтын өдөр ажиллуулахыг хориглоно

Хөдөлмөрийн тухай хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх гэж байна. Энэ хууль хэрэгжиж эхэлснээр дагалдан болон туршилтаар ажиллаж буй хүмүүс хуулийн дагуу цалин хөлс авах эрхтэй болж байна. Мөн жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй ажилтан өөрөө зөвшөөрөөгүй бол илүү цагаар ажиллуулахыг хориглох зэрэг заалтууд оржээ.

Нийтээр амрах баярын болон долоо хоног бүрийн амралтын өдөр жирэмсэн, гурав хүртэлх насны хүүхэдтэй иргэд ажиллахыг хориглоно:

  • Тасралтгүй ажиллагаатай үйлдвэрлэл, хүн амын нийтлэг үйлчилгээ, тээвэр, холбооны болон зайлшгүй шаардлагатай ажил гүйцэтгүүлэх, энэ хуулийн 91.2-т зааснаас бусад тохиолдолд нийтээр амрах баярын болон долоо хоногийн амралтын өдөр ажилтан өөрөө зөвшөөрснөөс бусад тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар ажиллуулахыг хориглоно.
  • Жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй, эсхүл 16 хүртэлх насны байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажилтан өөрөө зөвшөөрснөөс бусад тохиолдолд нийтээр амрах баярын болон долоо хоног бүрийн амралтын өдөр ажиллуулахыг хориглоно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *