Нийслэлийн
замын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, гутлын
22-р дэлгүүр, Жигжиджавын гудамж орчмын борооны ус зайлуулах шугам сүлжээний
ажлын гүйцэтгэгчээр “Наран тойром” ХХК шалгарч 388 700 000 төгрөгний
гэрээ байгуулаад байна.
Тус
ажлын хүрээнд Жи Мобайлын урд талын авто замаас Бодь цамхагийн уулзвар хүртэлх
замын хөдөлгөөнийг есдүгээр сарын 12-ны 22.00 цагаас есдүгээр сарын 19-ний 06
цаг хүртэлх хугацаанд хязгаарлана. Энэ хугацаанд 130м газарт ус зайлуулах
шугамын угсралтын ажлыг хийхээр төлөвлөөд байна гэж Нийслэлийн Авто замын
газраас мэдээллээ.