Дэлхийн 180 гаруй улс жил бүр 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэдэг.
Энэ жил “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг “Нандин бүхнээ хамгаалъя: Өөрийгөө, гэр бүлээ, орчин тойрноо” уриан дор зохион байгуулж байна. Хүн бүр өөрийн амьдралдаа эзэн болж, сайн сайхан амьдрахын төлөө эерэг замыг сонгож, бие биедээ ижил тэгш, хүндлэлтэй хандахыг уриалж буй тус аянд НИТХ, НЗДТГ, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд нэгджээ. Аянд нэгдэж буйгаа илэрхийлэн энгэртээ цагаан тууз зүүдэг бөгөөд энэ нь “Охид эмэгтэйчүүдийн эсрэг илэрхийлэл аж.
Монгол Улс энэ аянд 1997 онд нэгдэн, өдгөө 25 дахь жилдээ өрнүүлж байна. Аянаар дамжуулан жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх олон нийтийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, аливаа ялгаварлан гадуурхалт, хэвшмэл ойлголт, энэ төрлийн хүчирхийллийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ажлыг хийдэг билээ.