Жүдо бөхийн
олимпийн эрхийн оноо олгох Жэжүгийн Гран при тэмцээн энэ өдрүүдэд болж байгаа
юм. Өнөөдрийн хэсгийн барилдаанууд үргэлжилж байна. Манай гавьяат тамирчин
Г.Болдбаатар дөнгөж сая хоёрдугаар тойргийн барилдаанд Солонгосын бөхтэй
барилдаж, өрсөлдөгчөө торгуулиар ялав. Харин 60 кг-д барилдсан манай бөх
Г.Хэрлэн Францын бөхөд ялагдав. Эрэгтэйчүүдийн 66 кг-д барилдаж буй олон улсын
хэмжээний мастер Д.Алтансүх эхний тойрогтоо гоц мөргөж хоёрдугаар тойрогт
Казахстаны бөхийг вазари үнэлгээгээр ялсан. Харин эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд
хүч үзэж байгаа гавьяат тамирчин М.Бундмаа хоёрдугаар тойрогт Испанийн жүдочинг
цэвэр ялж, “А” хэсгийн аваргын төлөө барилдахаар болоод байна.