Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос өнөөдөр АТГ-т ханджээ. Тус холбооноос ЖДҮХС-аас зээл авсан гишүүдэд эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж, хариуцлага тооцохыг шаардаж ийнхүү гомдол гаргаж байгаа аж.
Тодруулбал, АТГ-т гурван асуудлаар гомдол гаргасан бөгөөд энэ талаараа маргааш хэвлэлийн бага хурал хийх юм байна. Зээл авсан гишүүдийн зээлийг хүүтэй нь эргүүлэн төлүүлэхээс гадна эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг шаардаж байгаа талаараа дээрх холбооны тэргүүн Х.Батдэлгэр ярив. Тэрбээр “Хамгийн гол нь зээл авсан гишүүдийн зээлийг эргэн төлүүлэх, бас хариуцлага тооцож байна гээд албан тушаалаас нь чөлөөлөөд асуудлыг зүгээр орхихгүй, заавал хариуцлага хүлээлгэхийг шаардаж байна. Мөн ЖДҮХС-ийн төсөл сонгон шалгаруулах хорооны гишүүдийг АТГ-т шалгуулахаар гомдол гаргасан” гэв.