Categories
мэдээ улс-төр

ЖДҮХС-аас зээл авсан УИХ-ын гишүүдийн ар гэрийнхнээс мэдүүлэг авчээ

ЖДҮХС-аас УИХ, Засгийн газрын гишүүд болон төрийн өндөр албан тушаалтнууд зээл авсан асуудалд Нийслэлийн прокуророос хэрэг үүсгэж АТГ-руу шилжүүлсэн. Энэ дагуу уг хэргийг АТГ-аас шалгаж эхэлсэн байна. Өчигдөр УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын эхнэрээс АТГ-ынхан байцаалт авсан бөгөөд “Газар Агро” ХХК-даа ЖДҮХС-аас 950 сая төгрөгийн зээл авсан байдаг. Мөн түүний эзэмшдэг “Газар буудай” компанийн захирлаас мэдүүлэг авсан байна. ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригийн хувь эзэмшдэг “Тээвэр ачлал” ХХК, эхнэр Л.Отгонжаргал, УИХ-ын гишүүн О.Батнасангийн төрсөн дүү О.Ганбаатар, Н.Учралын аав Н.Ням-Осор, Н.Оюундарийн хүү, Б.Саранчимэг, Б.Наранхүү нарын төрсөн дүү Б.Одончимэг, Г.Тэмүүлэнгийн хамаарал бүхий этгээд буюу ээж Д.Дэнсмаа, Х.Болорчулууны “Дорнод гурил”, Г.Солтан гишүүний “Монгол шаазан” зэрэг компанийн захирлаас ч мэдүүлэг аваад байна. УИХ-ын гишүүн А.Сүхбатын дүү А.Баттөгс болон эхнэр Г.Буяндэлгэр нарыг шалгаж эхэлсэн байна. Дээрх хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *