Энэ сарын 14-ний 10.50 цагт Жакарта хотын төв дахь Тамрин дүүргийн
газар нутагт болсон террорист халдлагын улмаас индонезийн нэг, гадаадын
нэг иргэн амь алдаж, 24 хүн шархадсанаас 4 нь гадаадын иргэн байсан ба
террорист халдлага үйлдсэн 5 этгээдийг устгасан болохыг Индонезийн
цагдаагийн газраас мэдээлэв.
Тус ЭСЯ-наас Жакарта хотноо ажиллаж , амьдарч буй Монгол Улсын
иргэдэд сонор сэрэмжтэй байхыг анхааруулсан сэрэмжлүүлгийг даруй
хүргүүлсэн бөгөөд уг террорист халдлагад Монгол Улсын иргэд өртөөгүй
байна.
Иймд Индонезид байгаа болон зорчихоор төлөвлөж буй Монгол Улсын
иргэддээ хүмүүс олноор цугласан үзвэр, үйлчилгээний газар, дэлгүүр,
худалдааны төвөөр явахдаа сонор сэрэмжтэй байх, онцын шаардлагагүй
тохиолдолд олон нийтийн газраар зорчихгүй байхыг анхааруулж байна.
Шаардлагатай тохиолдолд ЭСЯ-ны +62 21 5795 8140, консулын асуудал
хариуцсан ажилтны +62 878 7704 7078 дугаарын гар утсаар болон ЭСЯ-ны
Facebook, Twitter хуудаст хандана уу.