III сарын 31-нд Сүхбаатарын талбайд хүүхдийн хүчирхийллийн эсрэг “Дахин тэвчихгүй” тайван жагсаал болсон. Жагсаалын үеэр Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас жагсаалд оролцогчдын хүүхдүүдийг түр хамгаалан байрлуулах нэг цэгийн үйлчилгээг Соёлын төв өргөөнд байгуулжээ. Тус жагсаалын үеэр дөрвөн хүүхэд төөрснийг бүртгэн, эцэг эх, асран хамгаалагч нарт нь хүлээлгэн өгсөн байна.