Categories
мэдээ нийгэм

Жагсаалд оролцсон хүмүүс яаралтай шинжилгээнд хамрагдахыг анхаарууллаа

Улаанбаатар хотод энэ сарын 20-нд олон хүнийг хамарсан жагсаал цуглаан болсон нь коронавирусний халдвар тархах эсрдлийг улам бүр нэмснийг ХӨСҮТ-ийн ерөнхий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Наранзул ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит мэдээллийн үеэр онцлов. Тэрбээр, “Олон хүнийг хамарсан жагсаал цуглаан боллоо. Түүнчлэн бүх төрлийн барааны дэлгүүр, үсчин ажиллаж эхэлсэн нь халдвар тархах эрсдлийг нэмж байна. Тиймээс иргэд хэд хэдэн зүйлд анхаарах шаардлагатай. Ялангуяа 1.5 метрээс дотогш зайд 15 минутаас удаан байх нь халдвар авах эрсдлийг нэмдэг.” гэв. Жагсаалд оролцогчдийн дунд Коронавирусийн халдвартай иргэн байсан байж болзошгүй тул цаашид гарч болох эрсдэлээс сэргийлж, өөрийнхөө болон гэр бүлийнхээ төлөө хариуцлагаа ухамсарлан, сайн дураараа Коронавирусын шинжилгээнд хамрагдахыг анхааруулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *