Categories
мэдээ цаг-үе

Ж.Сандагсүрэн: Энэ сарын 14-нөөс автомашины хөдөлгөөн энгийн горимд шилжинэ

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжихтэй холбоотой асуудлаар Нийслэлийн онцгой комиссоос өнөөдөр мэдээлэл өглөө.

Ирэх даваа гаригаас 34 аж ахуй нэгжийн үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрч буй. Энэ сарын 14-өөс тусгай зөвшөөрөл үйлчлэхгүй дугаарын хязгаарлалтаар тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөнийг нээж байна.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед хүнс болон ахуйн хэрэглээнээс бусад олон нийтийн цуглуулсан хурал, танхимын сургалт болон бар, караоке, цахим тоглоомын газар, спортын арга хэмжээ, шашин сүм хийдийн үйл ажиллагаа, урлаг соёлын үйл ажиллагаа зэрэг 18 салбарын үйл ажиллагааг түр хугацаанд хориглож байна. Бусад аж ахуй нэгжийг тодорхой дүрэм журмын дагуу үйл ажиллагаа явуулна” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *