“Өдрийн сонин”-ы Орлогч эрхлэгч Ж.Сандагдорж өнөөдөр МУСГЗ цолоо гардан авлаа.
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор энгэрээ мялаасан түүнтэй цөөн хором ярилцлаа.
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар МУСГЗ цолоо гардан авлаа. Сэтгэгдэлээ хуваалцахгүй юу?
-Энэхүү хүндтэй шагналыг хүртсэндээ туйлын баяртай байна. Өдрийн сонины мянга мянган захиалагчдадаа болон хамт олондоо баярлалаа. Бидний олон жилийн уйгагүй хөдөлмөрийг төр үнэлсэнд талархаж байна.
-Хэвлэлийн ажил гэдэг олон хүний нөр их хөдөлмөр байдаг шүү дээ?
-Тэгэлгүй яахав. Хамт олонгүй бол хэвлэл хэрхэн бүтэх билээ. Сонин гэдэг өдөр тутмын чимхлүүр ажил ихтэй байдаг.
-Та хэдэн жил энэ салбарт зүтгэж байна вэ?
-Би анх сонины оператороор ажлын гараагаа эхэлж байлаа. Тэгээд сурвалжлагч, албаны дарга, Орлогч эрхлэгч гээд 30-аад жил Хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байна.
-Сэтгүүлчийн мэргэжил гэдэг хариуцлагатай, бахархалтай ажил шүү?
-Сэтгүүлчийн ажил гэдэг хариуцлагатай бас бахархалтай. Харин сүүлийн үед хариуцлага нь дэндчихгээд байх шиг байна. Үүнд л санаагаа чилээж явна.
–“Өдрийн сонин” бол ардчиллын бэлгэ тэмдэг болсон. Энэ олон жил та хөдөлмөрлөжээ?
-Манай сонин анх “Ардын эрх” сонин хувьчлагдсанаар гарч ирсэн. Хууль ёсыг сахиулах, шударга ёсны төлөө төдийгөөс өдийг хүртэл тэмцэж ирлээ. Ямар ч нам эвсэл ялгадаггүй. Эрх нь зөрчигдсөн иргэний эрх ашгийг хамгаалахын төлөө нийтлэл, ярилцлага, сурвалжлагаа хүргэдэг. “Өдрийн сонин”-ы хөдөлмөрийг үнэлж энэхүү шагналыг өгч байгаад баяртай байна.
-Одоо танай хамт олон хичнээн хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна вэ?
-Манай байгууллага 80 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Хажуудаа хэвлэх үйлдвэртэй. Мөн www.admin.dnn.mn гэсэн сайтаараа давхар мэдээ нийтлэлээ уншигчдадаа хүргэдэг. Цаашид технологийн шинэ шийдлийг ашиглан уншигчдадаа мэдээ мэдээлэлээ хүргэх зорилготой. Шувуунд хэлж мэдээгээ хүргэдэг бол бид адил түүнийг ашиглах болно.