УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат өнөөдөр “Хуулийн мэдээллийн цаг” хэвлэлийн бага хуралд оролцох үеэрээ өнгөрсөн долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан “Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” УИХ-ын тогтоолын хүрээнд хийгдэж байгаа болон хийх ажлуудын талаар мэдээллээ.
Тэрбээр “Уг тогтоолын хүрээнд “Зөвлөлдөх зөвлөл байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж, зөвлөлдөх санал асуулга зохион байгуулахад туслалцаа үзүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн ажиллаж байна. Улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг тодорхойлох, тэдгээрийн эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдийн төлөөлөлтэй зөвлөлдөх санал асуулгыг “Зөвлөлдөж шийдье” сэдвээр ирэх оны хоёрдугаар сарын 20-нд зохион байгуулна.
Одоогоор Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд ажиллах нэр дэвшигчдийн бүртгэлийг энэ сарын 23-30-ны өдрийг хүртэлх хугацаанд явуулж буй. “Нийгэм, улс төр, эдийн засгийн тулгамдсан асуудал: Гарц шийдэл” эрдэм шинжилгээний хурлыг ирэх сарын 4-нд зохион байгуулахыг УИХ-ын Тамгын газар, Шинжлэх ухааны академид, “Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл-Нийгмийн зөвшилцлийн үндэсний чуулга уулзалт”-ыг ирэх сарын 11-нд зохион байгуулахыг Төрийн байгуулалтын байнгын хороонд тус тус даалгасан. Зөвлөлдөх санал асуулгад оролцох 1000 гаруй иргэнийг түүврийн аргачлалаар сонгоно” гэлээ.
Зөвлөлдөх санал асуулгыг өмнө нь 2017 онд Үндсэн хуультай холбоотой сэдвээр явуулж байжэ