Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​Ж.Мөнхбат: Би гурван тэрбум төгрөгийн үнэтэй байр аваагүй

Олон нийтийн сүлжээгээр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг 3 тэрбум төгрөгөөр байр худалдаж авсан гэсэн мэдээлэл цацагдаад байгаа.

Энэ талаар Ж.Мөнхбат хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийлээ.

Тэрээр “ Энэ мэдээлэл нэр ус нь тодорхоогүй хаягнаас олон нийтэд цацагдсан. Зорилго бүхий хүмүүс мөнгө төлж давалгаа үүсгэж, миний нэр хүндийг унагах зорилгоор хийж байгаа гэж харж байна. Миний бие СБД-ийн нэгдүгээр хороо олимпийн гудамжны 16-р байрны 501 тоот байрыг худалдаж авсан нь үнэн. Одоо энэ байранд гэр бүлийнхэн минь амьдарч байгаа. Гэхдээ сошиалаар яваад байгаа шиг гурван тэрбум төгрөгийн үнэтэй бишээ. Энэ байрыг хууль ёсны дагуу худалдаж авсан.

Намайг хулгай хийчихсэн юм шиг ойлголтыг нийгэмд төрүүлэхийг оролдож байгаа хүмүүсийг энэ үйл ажиллагаагаа зогсоохыг шаардаж байна. Хэрвээ зогсоохгүй бол миний нэр төрд халдаж байгаа хүмүүсийн нэрсийг нь ил зарлах болно. Намайг харлуулах гэж оролдож буй хүмүүс нь ЖДҮХСангийн зээлийн асуудалтай холбогдсон гишүүд байгаа болохыг мэдэж байгаа” хэмээн мэдэгдэв.

Б.ОЮУНЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *