Categories
мэдээ нийгэм

Ж.Гүррагчаа баатрын 70 насны ойг тэмдэглэн өнгөрүүллээ

Монголын анхны, Азийн хоёр дахь, дэлхийн 101 дахь сансрын нисгэгч, ЗХУ, БНМАУ-ын баатар, төр нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, бэлтгэл хошууч генерал Ж.Гүррагчаагийн 70 насны ой энэ сарын 5-нд тохиолоо. Монгол Улсын анхны сансрын нисгэгчийн 70 насны ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд БХЯ-наас хэд, хэдэн бүтээлч үйл ажиллагаа зохион байгууллаа. Түүний нэг нь Ж.Гүррагчаа баатар өөрийн замнал түүхийн тухай цэргийн алба хаагчдад зориулсан лекц байв. Энэхүү арга хэмжээнд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа тэргүүтэй БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд, агаарын цэргийн командлалын анги, байгууллагын бие бүрэлдэхүүн, ахмад буурлууд оролцсон. Батлан хамгаалахын сайд Н.Энхболд “Монгол Улсын бахархал, Монгол Улсын түүхэн хүн бол яахын аргагүй хошууч генерал Ж.Гүррагчаа юм. Батлан хамгаалахаас эхлээд олон салбарт үр бүтээлтэй ажилласан бахархалт генералдаа хүндэтгэл үзүүлэх нь зүйн хэрэг юм” гэсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *