Categories
мэдээ эдийн-засаг

Ж.Эрхэмбаатар: “Монгол драй милк” ХХК-тай холбоотой хэргийг шүүх 886 хоногийн турш шийдэж чадахгүй хугацаа алдаж байна

БАЙР СУУРЬ: Цар тахлын хуулийг сунгах асуудалд ХУУЛЬЧИД юу хэлэв

Хөгжлийн Банкны удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Хөгжлийн Банкны дэд захирал Ж.Эрхэмбаатар “Хугацаа хэтэрсэн зээлийн эргэн төлөлтөд анхаарч ажиллаж байна. Өнөөдөр үүссэн нөхцөл байдалд нөлөөлсөн хүчин зүйл дээр нэлээдгүй судалгаа хийлээ. Нэлээд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн гэж үзээд түүнийг засах ажлыг эхлүүлж байна.

Хувьцаа эзэмшигч Монгол Улсын Ерөнхий сайдын зүгээс цаашид алдаа дутагдал гаргахгүй байх үүрэг өгсөн. Тиймээс Хөгжлийн Банкны удирдлагын баг тодорхой бодлого, төлөвлөгөө гаргаад ажиллаж байна.

Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн Банкны нэхэмжлэлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ямар шатанд яваа талаар мэдээлэл өгөх нь зүйтэй болов уу гэж бодож байна. Учир нь олон нийтийн мэдээллийг хэрэгсэл болон сошиал орчинд зээлдэгчдийн хувийн байдалтай холбоотой зөрүүтэй мэдээлэл цацагдаад байгаа тул үүнийг баталгаатай эх үүсвэрээс мэдээлэл өгөх нь зөв гэж үзсэн.

Ерөнхий мэдээлэл өгөхөд анхан шатны шүүхэд Хөгжлийн Банкны нэхэмжлэлтэй 16 хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Үүнийг үнийн дүнгээр илэрхийлбэл, 750 орчим тэрбум төгрөгийн дүн бүхий хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байгаа.

Хамгийн удаан нь “Монгол драй милк” ХХК-тай холбоотой Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүхэд 886 хоногийн турш шийдэгдэж чадахгүй хугацаа алдаад явж байна.

Хоёрдугаарт, “Эрэл” компанитай холбоотой Хан-Уул дүүргийн шүүхэд хянагдаж байгаа 497 хоног шийдвэрлэгдэж чадахгүй удаа дараа хойшилж байгаа.

Түүний дараа “Монгима” компанитай холбоотой 365 хоног шийдэж чадахгүй хэрэг байна.

Хугацаа дурдаж байгаа нь зөвхөн Хөгжлийн Банктай холбоотой хэрэг биш ер нь иргэний хэргийн процесс удаан хугацаанд шийдэгддэг.

Дээрх нэр дурдсан хэргүүдээс хоёр нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн н.Уранчимэг шүүгч дээр гацсан байсан. Хоёрдугаар сарын 14-ний өдрийн Шүүхийн сахилгын хорооны хурлаар Хөгжлийн Банкны гомдлын авч хэлэлцээд н.Уранчимэг шүүгчид хариуцлага тооцсон.

Гэх мэтчилэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үндэслэлгүй хойшлуулж байгаа асуудалд арга хэмжээ авч ажиллаж байна.

Мөн давж заалдах шатны шүүхэд нэг хэрэг, хяналтын шатны шүүхэд шүүх хуралдааны тов хүлээж байгаа зургаан хэрэг буюу 173 тэрбум төгрөгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хүлээгдэж байна.

Ингээд нэгдсэн дүнгээр 1.2 их наяд төгрөгийн маргаан зөвхөн шүүхийн процесст байгаа.

Хөгжлийн Банкны 1.2 их наяд төгрөгийн үнийн дүн бүхий зээлдэгч нар зээлээ төлөхгүй, шүүхийн процесс хугацаа аваад байгаа учир ханшийн эрсдэлд орчихоод байна. Тэгэхээр Хөгжлийн Банканд тулгамдаж байгаа хамгийн том асуудал бол зээлийг хурдан төлүүлэх, ханшийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах юм.

Хоёрдугаарт, боловсон хүчинтэй холбоотой асуудал. Дээрх зээлүүд нэг өдөр үүсээгүй. Хөтөлийн цементийн үйлдвэртэй холбоотой зээлүүдээс хойш нарийн судалгаа хийгээд үзэхэд улс төрийн нөлөөлөл байна. Улс төрийн нөлөөллөө хэрэгжүүлэхдээ өөрийн хамаатан садан, хамаарал бүхий этгээдээ тодорхой албан тушаалд томилуулах замаар хэрэгжүүлж байсан байна гэдгийг хууль хяналтын байгууллага шалгаж тогтоосон. Гэтэл эдгээр хүмүүс одоог хүртэл ажлаа хийж байна.

Зээл олгох процесст эрсдэлийн болоод хуулийн, барьцаа хөрөнгийн гэхчлэн маш олон судалгаа гаргаж байж шийдвэр гаргадаг. Энэ шийдвэр гаргалтад оролцсон ажилчдыг нэг бүрчлэн шалгаж, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол ажлаас нь чөлөөлж байгаа. Үүнийг Ерөнхий сайд үүрэг болгосон. Мөн АТГ-аас нэр бүхий албан тушаалтнуудыг чөлөөл гэдэг албан бичиг ирсэн.

Жишээ нь, Хөгжлийн Банкны иргэний хариуцагчаар татан оролцуулсан байгаа Мөнхбат нарт холбогдох эрүүгийн хэрэгт Хөгжлийн Банкны оффисыг худалдан авсан хэрэг мөн багтдаг. Уг хэрэгт хоёр хуульч томилж ажиллуулсны нэг нь хэлтсийн захирлын чиглэлийн дагуу шүүх хуралдаанд оролцоогүй. Шүүх хуралдаанд оролцсон төлөөлөгчийг хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй.

Мөн тус банкны Эрсдэлийн удирдлагын газрын захирал нь ажилдаа ирэхээ больчихсон. Хэлтсийн дарга нь яллагдагчаар татагдаад шалгагдаж байгаа. Хэлтсийн хурал болохоор дарга нь яллагдагч, ажилтан нь хохирогчийн төлөөлөгч болчихсон өөд өөдөөсөө хараад сууж байх жишээтэй.

Энэ бүх байдлыг шийдэх шаардлагатай байна. Эхнээс нь арга хэмжээ аваад ажлаас чөлөөлж байгаа” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *